Тавдугаар сарын нэгэн хүртэлх цаг агаарын төлөв
2019-04-26

Өнгөрсөн хоногт Хангайн уулархаг нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, цас орсноос Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булганы баруун өмнөд, Дундговийн төв хэсгээр 0-16 см цасан бүрхүүл түр тогтсон бөгөөд хамгийн зузаан нь Архангайн Өлзийтөд 16.0 см, Хөвсгөлийн Рашаантад 14.0 см, Баянхонгорын  Баянхонгор хотод 6.0 см, Эрдэнэцогтод 5.0 см, Арвайхээрт 5.0 см байна.

 

 

Өнөө шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орж, маргааш өдөр ихэнх нутгаар дулаарна. 

 

019 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

 

Салхи 27-нд зарим газраар секундэд 12-14 метр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

 

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Shuud.mn
Сонин хачин