Команд штабын сургуулиар үргэлжилж байна
2019-04-26

 Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар гуравдах өдрөө үргэлжилж байна.

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготой юм.

 

 Тиймээс  удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна. 

 

 

Команд штабын дадлага сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
СҮР ДУУЛИАН БОЛГОЖ ӨЧНӨӨН МӨНГӨ ЗАРААД АЧ ХОЛБОГДОЛ ӨГСӨНГҮЙ. ХОРООДУУД ДЭЭР ТРГЭД ГАРЧ ИРЭЭД ЗӨВХӨН БҮРТГҮҮҮЛЭЭД ОРЛОО. ЯДАХДАА ИРСЭНД НЬ ТАЛАРХАЛ ИЛЭРИЙЛЭХ ХҮН АЛГА БАЙЛАА. ХӨГШИН НАСТАЙ ТАЯГТАЙ_ ХҮНЭЭР ТҮШҮҮЛСЭН ,ЖИРЭМСЭН УЛСУУД ГАРААД СУУХ САНДАЛГҮЙ У БОЛООД БАЙГААГ ОЙЛГОСОНГҮЙ ӨНГӨРЛӨӨ ЗӨВХӨН 1-2 ХҮН ОЛОН ХҮНИЙГ БҮРТГЭЭД БААХАН ШАВААРАЛДУУЛААД ХҮМҮҮҮСИЙГ БУХИМДУУЛААД ӨНГӨРЛӨӨ. 700 САЯ ТӨГРӨГ ЮУННД ЗАРЦУУЛАВ. ИРГЭДЭД ЮУ ӨГӨВ ЭРЭЭН ХУВЦСААР ГАНГАРСАН ДАРГА НАР Л БАЙЛАА. ЗАХЫН ГЭР ХОРООЛОЛЫН ХҮМҮҮС ЯАЖ ШООВДОРЛОГДГИЙГ Л ХАРЛАА
2019-04-27
ТАШУУР:
УГ НЬ САНААЧИЛСАН АЖИЛ НЬ ЗӨВ БОЛОВЧ ЯМАР Ч БЭЛТГЭЛ, ОЙЛГОЛТ, МЭДЛЭГГҮЙ ДАРГА НАРЫГ БӨӨГНӨРҮҮЛСЭН АЖИЛ БОЛЖ ДУУСЧ БАЙНА. ЭХЛЭЭД БАЙГАА БАЙГУУЛЛАГУУДДАА БОДИТ ҮНЭЛГЭЭ, БОДИТ ЧАДАВХИ, НӨӨЦИЙГ ТОДОРХОЙЛЖ, ТОДОРХОЙ СУДЛАГААНУУД ДЭЭР АЖИЛЛАЖ, МЭДЭЭЛЛЭЭ ЦУГЛУУЛЖ ИРСЭНИЙ ДАРАА АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ГУРВАН ГАЗАР ГУРАВ ХУВААГДААД ИНГЭЖ ХИЙЖ БАЙГАА НЬ АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИ, УДИРДЛАГЫН ХУВЬД ЖААХАН ХОЦРОГДМОЛ БАЙНА. ЕР НЬ ИЛҮҮТЭЙ ИРГЭД РҮҮ ОЙЛГОЛТ ӨГЧ, ИРГЭД ӨӨРСДӨӨ ГЭР БҮЛЭЭ, ГЭР ОРНОО АВРАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ЮМ. ОЛОН ЯНЗЫН ЦЭРЭГ ХУВЦАС ӨМССӨН ЭНЭ ДАРГА НАРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО ГЭЖ ЮМ АЛГА. БААХАН УЛС ТӨРИЙН ТОМИЛОГООГООР ТОМИЛОГДСОН, ЦҮНХ БАРИГЧ, ХОШНОГО ДОЛООГЧИД ЯАЖ ИЙМ ЗҮЙЛ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ
2019-04-26
Иргэн:
Манайд гамшигаас сэргийлэх дуут дохио огт сонсогдоогүй шүү. Уг нь 15 20 мин дутамд явах галт тэрэгний дуу их тод сонсогддог доо. Кристал тауны оршин суугч
2019-04-26