Ким Чен Ун: АНУ бидэнд итгэхгүй байна
2019-04-26

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун  ОХУ-ын алс дорнодын Владивосток хотноо тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, өдгөө нутгийн зүг хөлгийн жолоо татаад байна. 

 

 

Тэрбээр уг уулзалтыг "Үр дүнтэй, тун найрсаг" болсон хэмээн тодорхойлжээ. 

 

Удирдагчид уулзалтын үеэр ОХУ-Хойд Солонгосын харилцааг шинэ шатанд авчрах нэн шаардлагатай байгааг онцолжээ. 

 

Залуу удирдагч өнгөрөгч хоёрдугаар сард Вьетнамын Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа уулзсан боловч уг уулзалт "амжилтгүй" болсон гэхэд болно.

 

Тэгвэл ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалтын талаар Ким Чен Ун анх удаагаа өөрийн байр сууриа хүргэсэн талаар тус улсын төв хэвлэл "KCNA" агентлаг мэдээллээ. 

 

Ким Чен Ун "АНУ уг асуудалд үл итгэсэн байдалтай хандаж байна. Энэ бүх хандлагаас болж, яриа хэлэлцээ зогссон. Солонгосын хойгийн асуудал дахиад л гацаанд орлоо" гэж хэлжээ.

 

Тэрбээр Путинтэй уулзах үеэрээ "Солонгосын хойгийн энхтайван байдал Вашингтонтай бүрэн хамааралтай" гэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Hmmmmm:
Stupid gahai shit, hairan ulsgolon ARD Tumen muu targan Batsaan
2019-04-28
Найруулгажав:
Нутгийн зүг хүлгийн жолоо залнаа гэж...
2019-04-26
америк байтугай ард түмэн нь итгэлээ алдаад цөхрөнгөө барж бхад
2019-04-26