Малын хулгайн хэргийн шийтгэлийг чангаруулна
2019-04-26

Малчдын санааг зовоож буй хэд хэдэн асуудал байгаагаас малын хулгайн гэмт хэрэг хамгийн ихээр газар авч, өндөр зохион байгуулалттай болж байна. Үүнд төр засаг анхаарлаа хандуулах цаг ирсэн. Ингэхийн тулд Эрүүгийн хуулийн зүйл заалтууд болон Зөрчлийн тухай хуульд малын хулгайн гэмт хэргийн зөрчлийг тусгай бүлэг болгон оруулах зайлшгүй шаардлагатай болсон хэмээн үзэж байгаа талаараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээллээ.

 

2019 оны байдлаар статистикийн мэдээгээр 1096 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэлтэй байгаа аж. Энэ нь нийт улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байгаа нь юм байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор орон нутаг дахь Цагдаагийн хэлтэс, хороод төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа тэрбээр мөн хэллээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн 17-12 буюу тус гэмт хэргийн зүйл заалтыг эргэн харах тун шаардлагатай байгааг хэвлэлийн хурлын үеэр онцллоо. Уг заалтанд 8 бод 24 богоос дээш бол хүндрүүлэх нөхцөлтэйгээр авч үздэг. Гэтэл энд заагдсан тоон үзүүлэлт малчид ард иргэдийн хувьд ихээхэн хохирол учруулж байхад гэмт хэрэгтэн хөнгөн ял шийтгэл авч, зөвхөн малчид олон жилийн ажил хөдөлмөр, өмч хөрөнгөөр хохирч үлдэж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар малын хулгайн гэмт хэрэг өсөж байгаа нь ял шийтгэл хөнгөн, тэднийг хулгайлсан малын түүхий эдээ борлуулах зөөж тээвэрлэх боломж бүрдсэн байгаатай нягт холбоотой. Тухайн хуулийн зүйл заалтад хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнг зорчих эрхийг хязгаарлах, албадан олон нийтийн ажилд хамруулах хөнгөн ял шийтгэл л байна. Үүнийг илүү чангаруулж, дахин энэ мэт малын хулгайн гэмт хэрэгт орохгүй болтол, сэтгэлзүйн хувьд халширч болгоомжлох хүртэл хатуу арга хэмжээ авдаг байхаар хуулийн өөрчлөлт хийх нь чухал байна гэв.

 

Ингэхийн тулд дан ганц иргэний сангийн санал санаачлагаар биш, олон нийтийг хамарсан санал асуулга хэлэлцүүлэг явуулж, үндэсний хэмжээнд нийтээрээ малын хулгайтай тэмцэх санаачлага гарган, холбоотой хуулийн төслийг энэ чуулганд өргөн барихаар хамтран ажиллаж байгаагаа илэрхийллээ. Мөн Зундуйн Дорж сангаас малын хулгайн гэмт хэрэгтэй, зөвхөн малчид ард иргэд гэлгүй холбоот аж ахуйн нэгж, үүрэн телефоны компаниудыг хамтран ажиллахыг уриалав.

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ajil hiihgui amar hyalbar argaar hulgai hiij amidardag zohion baiguulalttai hulgaichuudad hatuu shiitgel onogduulah tsag alin galavin bolson. Tolgoig ni ileed l hulgaichuudiin. Jiriin irged l hohirch ulddeg. Iim balai togtoltsoo Mongold l bna.
2019-04-27
Зочин:
Гишүүн ээ зөв шүү малын хулгайч нарт хатуу шиитгэл оногдуулах хэрэгтэй махыг нь авдаг ченж гарал үүслийн бичиг олгодог албан тушаалтнууын анхаарал хариуцлагыг дээшлүүлж мөн хатуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй
2019-04-27
Mal hulgaid aldaj baigaa malchid huurhii baidgin changalaad uguud hulgaich nariig
2019-04-26
10n huruug ni tairdag huulitai boloh heregtei. tegehgui bol yasnii hulgaich Uvsiinhanyamar ch huuli baisan toohgui hulgaigaa hiiseer bn. haana uvsiinhan irne tend hulgai ihesdeg gesen
2019-04-26