Их хүмүүнтэй уулзахад сайн
2019-04-28

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 24. Адъяа гараг.  Яруу эгшигт одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.  

 

Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин