Талбайн авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгана
2019-04-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

 

Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулна гэдгийг мэдэгдсэн.

 

Өнөөдөр /2019.04.29-нд/ 12:00 цагт Сүхбаатарын талбайд УБЗАА-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан "UB contraction" компанийн гэрээг цуцалж авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгах ажил явагдах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Тухайн. газар. обьектоо. барьсан. аанэгж. Дураараа. зогсоол. хийж. мөнгө. ард. олноос. саадгаа. болимоор. хэдэн. цагдаагаас. тэтгэвэрт. гарагчид. дэргэд. нь. машин. ачуулж. давхиад. Улсын. мэдлийн. хөрөнгө. эзэмшил. алгадаа. яаанадаа
2019-04-29
Zochin:
Ene zogsool heniih baih ni hamaagui, gehdee heregtei sh dee... odoo tegeed gadny juulchidyn avtobus haana zogsoh ve? bid oorsdoo haana mashinaa tavih ve? ene Amarsaikhan grj neg hudlaa gar hunii yum bulaaj avaad oortoo l avaad baih yumaa... Gerelt Gudamjiig baihgui bolgosnoo ooriin medliin Zaisan Hilld baiguulj baih jisheenii... odoo ingeed mash ih heregtei zogsoolyg ugui hiigeed, gazryg ni tendert oruulaad ooriin companyd ogood tgd neg utgagui usan orgiluur nertei goojuur hiigeed baishingaa bariad ehleh baih daa... yag Tengis kino teatryn tend usan orgiluur nereer officyn barilga bosson shig... novsh gej ed nar bur ichihee baijee
2019-04-29