Шинэхэн ерөнхийлөгч Зеленскийгийн Путинд өгсөн САНУУЛГА
2019-04-29

ОХУ, Украины дунд дахин маргаан дэгдлээ. Энэ талаар “ВВС” болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улс төрийн хүндхэн байдлаас болж, хэцүүхэн амьдарч буй Украины ард түмэнд ихээхэн анхаарал хандуулах болсон нь олны анхаарлыг зүй ёсоо татаж байна. Ерөнхийлөгч Путин ганцхан долоо хоногийн дотор украинчуудыг хооронд нь зөрчилдүүлж болохоор мэдэгдэл хийлээ.

 

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Украинаас салан тусгаарласан нь Донецк, Луганск мужийн иргэдэд ОХУ-ын паспорт олгох зарлигт гарын үсэг зуржээ. “Оросын салан тусгаарлагчид” гэж нэрлэсэн зэвсэгт босогчид 2014 оны эхээр Украины зүүн хязгаарт хяналтадаа тогтоож, тусгаар улс байгуулсан билээ.

 

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа эргүүлэн авахаар хэсэг хугацаанд тэмцэлдсэн ч ялагдал хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Путины дээрх зарлигын дагуу Украины зүүн хязгаарт амьдарч буй 3.2 сая иргэн ОХУ-ын иргэн болох нь тодорхой боллоо.

 

Кремлийн тэргүүн дээрх шийдвэрээсээ хэдхэн өдрийн дараа украинчуудад хандсан хоёр дахь ноцтой мэдэгдэл хийв. Тэрбээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон “БҮС ба ЗАМ” уулзалтын үеэр “Украины бүх иргэдэд ОХУ-ын иргэншил санал болгох тухай хэлэлцэж эхэлсэн. Хэрвээ уг асуудалд дэмжигдэж, ажил хэрэг болбол украинчуудад паспорт олгох, бүртгэлжүүлэх үйл явц түргэвчилсэн журмаар хэрэгжих болно” гэж мэдэгджээ.

 

ОХУ, Крымийг хойгийг эх газартаа хүчээр нэгтгэсний дараахан олон жил ах, дүүсийн харилцаатай байсан МОСКВА-КИЕВ гэнэтхэн л дайснууд болж хувирсан юм.

 

Хоёр улсын харилцаа хөндийрч, муудсан ч Ерөнхийлөгч Путин Украинтай зөрчилдөхөөс үргэлж болгоомжилж, төвийг барьсан байр сууриа хадгалж байв. 2019 он гараад тэрбээр төвийг сахих байр сууриа өөрчилж, “Украиныг аажмаар ОХУ-д уусгах” бодлогоо танилцууллаа.

 

 

Путины явуулж буй улс төрийн шийдвэр Тайванийг БНХАУ-д нэгдэхээр тэмцэж буй Си Зиньпинийн арга барилтай тун төстэй харагдаж буй гэхэд болно.

 

Цэнхэр гаригийн гол тоглогч Путины гэнэтийн мэдэгдэл Украинчуудыг багагүй сандаргасан ба Путины дэмжигчид болон, үл дэмжигчид хоёр хуваагдахад хүрчээ.  Украины хэвлэлүүд “Путин нэг гүрнийг гутаан доромжилсон, цэрэг, зэвсгийн хүчээр Украиныг эзлэн түрэмгийлэхээс санаархаж байна” гэж буруутгажээ.

 

2014 онд эхэлсэн зөрчилдөөний үеэр 13 мянган иргэн амь үрэгдэж, хоёр сая иргэн эх орноосоо дүрвэсэн юм.

 

Путины мэдэгдлийн хариуг Украины шинэхэн Ерөнхийлөгч хэрхэн барих нь олны анхаарлыг зүй ёсоор татав.

 

Улс төрийн туршлагагүй ч ард түмнийхээ дэмжлэгээр нэг л мэдэхэд улсынхаа номер нэг эрхэм болоод буй Владимир Зеленский фэйсбүүк хуудастаа “Таны мэдэгдлийг сонслоо. Багагүй цочирдлоо. Хүн бүхэн биднийг харж, ажиглаж байгаа. ОХУ-д тайван жагсаал хийснийхээ төлөө баривчлагдах нь бий. Украин бол үг хэлэх эрх чөлөөтэй, чөлөөт хэвлэлтэй, нээлттэй интернэттэй орон юм. ОХУ-тай бүх шатны яриа хэлэлцээр хийхэд бэлэн. Гэхдээ Крым, Донбассыг эргүүлэн өгсөн цагт л яриа хэлэлцээр хийнэ” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр кампанит ажлынхаа үеэр ОХУ-тай харилцаагаа сайжруулахаа амлаж байсан ч ийнхүү талаар өнгөрөв. Путин, Зеленскийд одоо хүртэл Ерөнхийлөгч болсонд нь баяр хүргээгүй юм.

 

Хэдхэн өдрийн дараа эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэн өгөх Украины Ерөнхийлөгч Порошенко энэ удаа чимээгүй байхыг хүссэнгүй.

 

Порошенко “Бидний өмнө тэд Крымийг эх газартаа хүчээр нэгтгэсэн. Гэтэл одоо Донбассыг өөртөө нэгтгэж, газар нутгаа тэлэхээр санаархаж байна. Энэ удаа бид зүгээр хараад суухгүй” гэж мэдэгдлээ.

 

НҮБ, Европын холбоо, АНУ, Их Британи улс Путины мэдэгдэлд дургүйцлээ илэрхийлж, “Украины газар нутаг, тусгаар тогтнолд заналхийлсэн ямар ч үйлдлийг уучлахгүй, шаардлагатай гэвэл хариу арга хэмжээ авах”-аа сануулаад байна.

 

ОХУ-ын эрх баригчид 2002 оны гуравдугаар сард Гүржээс салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн оршин суугчдад ОХУ иргэний харьяалалаа олгосон түүхтэй. Москва 11 жилийн өмнө дээрх иргэдээ хамгаалах зорилгоор, Гүрж улсын эсрэг зэвсэг барин тэмцсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Путиныг дэмжигч:
ПУТИНИЙ ЗӨВӨӨС ЗӨВ
2019-05-27
цаг ирвэл Монголчууд Оросын талд байлдах байх шүү. америк английн элчинг шатаах байх
2019-05-03
PUTIN SAIN UDIRDAGCH BNAA!:
PUTIN SAIN UDIRDAGCH BNAA!
2019-05-03
Zochin:
Tusgaar ulsad arai l heterhii deerengvi handaj bna heden hytad oruulj suurshuulaad daraan ezlehtei adil zvil
2019-05-02
зочин:
Путин дэндүү дээрэнгүй хандаж байна, Украйныг улс гэж ч үзэхгүй их гүрний дээрэнгүй үзлээр хандлаа. энэ байдлаар украйн улс аажуудаа алга болох нь.
2019-05-01
Иргэн:
Тэгээд тэр орос, хятадууд орж ирээд монголыг эзлэх үү
2019-05-01
Үхэхдээ үхэр буугаа тавьж байндаа путин.Оросууд ямар их ганцаардаж арчаагаа алдаж байгааг энэ мэдэгдэл харуулж байна.
2019-04-30
Зочин:
Ер нь бол Путиний буруу биш.Нэг л үндэстэн шүү дээ.Нэг гаралтай,нэг хэлтэй.
2019-04-30
Путин үнэхээр дэндүү дарангуйлагч шүү:
Хөөрхий украйны баллахнээ. Путин ёстой заваан түрэмг йлэгч бнаа
2019-04-30
Энэ хэрэгжвэл ирээдүйд манайх Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол зэргүүддээ иргэний үнэмлэх олгох боломжтой болох нь
2019-04-30
Иргэн:
Тэгээд тэр орос, хятадууд орж ирээд монголыг эзлэх үү
Динэг күүр вэ:
Тэгээд яаж тийм том газар нутагтай болсон байхнав
2019-04-29
fashist orisuud baigal dalai tuwaa buriad ih tom gazar nutgiig maan deeremdej awsan bas mash olon mongol ugsaatnuudiig huis temtersen genotzid hiisen ,ah dvv halimaguudiig maani bas huis temtersen , putin sunutugei ardchilsan chuluut oros oron mandtugai
2019-04-29
Ukraine yalgadas Amerikiin bogs doloogch:
Orosuud xezee ch ezlen tyremgiilegch baigaagyi
2019-04-29
Динэг күүр вэ:
Тэгээд яаж тийм том газар нутагтай болсон байхнав
od:
za putini malnuuda ta nar mongoliin internet oron zaid troll hiihgvi shv mongolchuud erh chuluug songono mongolchuud gantzahan ezen bogd chingis haana huleen zuwshuurnu uur yamar tzagaan haan yamarch putiniug bid zuwshuuruhgvi, orosuud buriaduudiig mongol helend surgaj komment bichvvlj baiga gesen fashist orosuud mongoliin interneted haldahgvi baiwal sain bn shv
2019-04-29
Бид Оросыг дэмжинэ. Порошенко маш буруу далдганасан даа.АНУ-г дагаад амжилт олохгүй.
2019-04-29
irgen:
fashist ukrainuud huzvaa, oorsdoo teden deer irj 5 dahi jilee bombogdoj allaga hiij baij, ted oorsdiigoo hamgaalahaas argagui baidald oroo bizdee, oorsdoo oorsdiigoo honooj baij durak ukrainchuud
2019-04-29
ergvv mald:
bitgii mal tsarai gargaj tenegtee. haa baisan bander ukirainii toloo aguu horsh orostoigoo muudah heregui dee.dampuu ukirain svirij baih ni bidend yamar hamaa bna.horsh ulstaigaa ebtei nairtai ybah estoi doo.
2019-04-29
Лхагва:
Хамгийн гол нь орсын паспортыг ихэнх украйнчууд авна гэдгийг барууныхан сайн мэдэж байгаа тул дахин Путинд ялагдах болж байгаадаа шээс алдах гэж байгаадаа гэвч яаж ч чадахгүйн зовлон эдлэх болждээ
2019-04-29
hen orosiig yduu geed bna.:
ukiraind haan tiim ardchilal bna.yagaad oros ungar polsh heleer vndsetenii tsoonh yrij surj boldogui yum be. ukirain bol dampuursan oron ch dee yun ardchilal baih be dee..
2019-04-29
putinii zoboo.:
putin zob sh dee.baruun amerikuud yagaad tegbel ukiraind ungar polsh rummeniud pasportoo taraaj ogch baihad duugui suuj baisan yum be.yagaad ted taraaj boldog orosuud boldogui yum be.deer ukirainuud donbassd songuuli ybuulahgui gesen ch dee.tsalin mongo tetgeberiig ogohgui bgaa ch dee.
2019-04-29
Иргэн:
Орос хэмээх мангасын хувьд бид Украйнтай адил нэг хөрш нь. Тийм учраас Украйныг ойлгож дэмжих ёстой
2019-04-29
ergvv mald:
bitgii mal tsarai gargaj tenegtee. haa baisan bander ukirainii toloo aguu horsh orostoigoo muudah heregui dee.dampuu ukirain svirij baih ni bidend yamar hamaa bna.horsh ulstaigaa ebtei nairtai ybah estoi doo.
Крым бол аль тэртээ Екатерина хааны үеэс л оросынх байсан.укрианчуудын хоншоор дутна.Тэд эврээ ургахаар эхийгээ мөргөх гээд байгаа.Киев бол оросын хотуудын эцэг хот.Амщрикчууд хүний гараар могой бариулах гээд шээс алдаж байна
2019-04-29
зочин:
Путин уйтгартай, бүдүүлэ,г ядуу, цэрэгжсэн нийгэмдээ хань хайж байна.
2019-04-29
hen orosiig yduu geed bna.:
ukiraind haan tiim ardchilal bna.yagaad oros ungar polsh heleer vndsetenii tsoonh yrij surj boldogui yum be. ukirain bol dampuursan oron ch dee yun ardchilal baih be dee..
зочин:
Путинд сануулга өгнө гэж юу байхав дээ,
2019-04-29
Дэлгэрцэцэг Америкийн сайтнаас орчуулжээ Путины хэлсэн үгий нь орчуулаарай
2019-04-29
Зочин:
Путлер гэдэг нь үнэн юмаа.Хуучин социализмын үеийн арга барил нь яг хэвээрээ байна.
2019-04-29
путины зөв украйны ард түмэн ану-г дагаж далдгансан прошенко хэмээх утсан хүүхэлдэйгээс болж 2 хуваагдсан
2019-04-29
зочин:
путин зүгээр нэг мэдэгдэл хийхгүй Укриан дургүйг нь хүргээ л биз дээ
2019-04-29