Үндэслэлээ тайлбарлаж чадаагүй огцруулах санал
2019-04-29

МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Хохирогчдын нэгдсэн холбооноос өнөөдөр АТГ-ын гадаа цуглаан хийж, Х.Энхжаргалыг огцрохыг шаардлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тэд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ард түмний язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлсөн шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдлээ. Тэгвэл Х.Энхжаргал ямар хууль бус шийдвэр гаргасан вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Оюутолгой, Дубайн гэрээгээр халхавчилж, эс үйлдэхүйгээр Монголын ард түмний эсрэг үйлдэл хийсэн. Энэ том гэрээнүүд дээр асуудлыг булзайруулж, цайруулсан. АТГ шалгах үүргээ гүйцэтгэхгүй байгаа” хэмээн түгдэчлээ.

 

Товчхондоо тэмцэгчид Х.Энхжаргал гэх хүнийг ямар шалтгаан, үндэслэлээр огцруулахаар цугласнаа хэвлэлийнхэнд тайлбарлаж чадсангүй. Тэдэнд Оюутолгойн гэрээнээс өөр шалтгаан олдоогүй бололтой.

 

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг Хуульзүйн байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний өмнөхөн ард түмний нэр барьсан “тэмцэгчид” маань гудамжнаас үгээ хэллээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Yag unen, zuv hellee
2019-04-29
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ.
2019-04-29
Зочин:
Тэгж л харагдаад байна
2019-04-29
Дэмжиж байна яг үнэн шүү дээ Оюунцэцэгийн хэлдэг Энхжаргалыг огцруулж шалга
2019-04-29
Бүх салбарын хүрээнд бүх төрлийн тэмцлийг зохион байгуулж олны нүдэнд харагдаж баатарлаг үйлстэн болох зорилго тавьсан хэдэн авгай байнаа. Аливаад тууштай биш салбалзаж юм юм самардсан алиа салбадай шиг. Ярьж тэмцэж байгаа нь үнэмшилгүй
2019-04-29
Yag unen, zuv hellee
Зочин:
Тэгж л харагдаад байна
zochin:
ene bold gedeg nukhur atg-iin dargyn zaraal uu?
2019-04-29