Британийн од Эдрис Эльба хуримаа хийжээ
2019-04-29

Британийн нэрт жүжигчин Эдрис Эльба энэ сарын 27-нд Мороккод хуримаа хийсэн талаар "www.people.com" сайт мэдээллээ. 

 

 

Өдгөө 46 настай Эльба өөрөөсөө 17 насаар дүү, модель Сабрина Дауртай гэрлэжээ. Хос өнгөрөгч оны "хайрын баяр"-аар сүй тавьцгаасан билээ.

 

Британийн "VOGUE" сэтгүүл өнөөдөр албан ёсоор хосын хуримын зургийг цахим хуудастаа нийтэлжээ.

 

Сүйт бүсгүй хуримын ёслолдоо Вера Вангийн хуримын даашинзыг өмссөн бол сүйт залуу Британийн нэрт загвар зохион бүтээгч Озвалд Боатенгийн хар хослолыг өмсчээ. 

 

Мөн жүжигчин эр 3.2 сая дагагчтай инстаграм хуудастаа хуримынхаа цөөхөн хэдхэн зургийг нийтэлж, хуримаа хийсэн тухайгаа фэнүүддээ дуулгаад "Тэр минь үнэхээр үзэсгэлэнтэй. Өнөөдрөөс түүнийгээ эхнэр гэж дуудаж болохоор боллоо" гэж бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин