Хүний эрхэнд жаргаж-зовсноос өөрийн эрхээр зовж-жарга
4-29

Энэ дэлхий дээр өөрийнхөө дүрээр амьдарнам.

 

 

Хагацашгүй сайн хүндээ хэлшгүй муу үгийг бүү гэж нэг том философи байдаг. Харин би бээр хагацашгүй дархан эрх чөлөөнийхөө төлөө хэлэх ёстой үнэн үгээ хэлнэ. Миний дотны байсан нэгэн дүү хүү намайг “Та насаараа Галаагаараа явах юмаа, дандаа Галаагаараа байх юм уу?” гэж ёгтолж, зэмлэх аястай хэлж тохуурхаж байсныг саналаа. “Илүү сартай зун” киноны Галбадрахын дүрээр хэлж байгаа нь тэр.

 

Тийм ээ, би Галаагаараа дуусна. Энэ бол миний төрөлхийн мөн чанар. Би болбоос Лаоцы, Арестотель, Жон Локк, Томас Жеферсон зэрэг дэлхийн суутнуудын бичиж үлдээсэн, хэлж ярьсан бүхнийг судалж уншсаны эцэст энэ бүхний уяас холбоосыг нягтлан судлаад бүр илүүтэйгээр Айн Рэндийн үзэл санаатай ихэд дөт, дотно болвой. Бусдын хэрэгт хошуу дүрэгчид буюу өөрөө яахаа мэдэхгүй өтөл мунхгууд надад заах санаатай “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэж уламжлалт ухнан бодол сургаалиа тулгахад нь би бээр “Ганц мод гал болно, ганц хүн театр болно оо” гэсээр, Галаа араншингаараа хэний ч хараат бус Р.Чойномын нэрэмжит “Од” театраа байгуулж, дуртай ажлаа хийж, чаддаг үйлсээ бүтээж, урлан туурвиж, ухаанаа бадрааж, онгодоо асааж олон жилийг ардаа үлдээсэн минь миний бахархал.

 

Янз бүрийн баг өмсөж, утгагүй авирлаж, хамелеон байж чаддаггүйдээ тэр. Өөрийгөө хүндэтгэж өөрөөрөө бахархдаг учраас тэр. Урлагийн бүхий л төрлөөр туурвих чадвар надад байна гэдэгтээ итгэл төгс байдагтаа тэр. Хүний эрхэнд жаргаж-зовсноос өөрийн эрхээр зовж-жаргах гэсэндээ тэр. Хэн ч миний эрхэнд халдах эрхгүй гэдгийг дэндүү их мэддэгтээ тэр. Бусдыг өөрийнхөө эрх рүү ойртуулахгүй гэсэндээ тэр. Хэнээс ч илүү давуу эрх эдлэхгүй гэсэндээ тэр. Ямар ч хүний бүрэн эрхийг эвдэхгүй гэсэндээ тэр. Галаа миний бие ийм л байна.

 

Тийм л учраас өөрийнхөө оюун сэтгэлгээ, бие махбодын тусгаар тогтнолыг олохын тулд хүн бүхэн юун түрүүн өөрөө өөрийнхөө төлөө оршин тогтнох эрхтэй. Хүн амьд байж, амьдарч, оршин тогтнож, өөрийн амь, амьдралаа нандигнаж хамгаалах эрхтэй. Амьд яваа цагтаа аз жаргалтай байх эрхтэй гэж тунхагласан Айн Рэндийн үзэл санаатай яв цав нэгдэж байгаа юм. Бодоод үзье. Үнэндээ хэн ч чамаас бусдын эрэлт хэрэгцээг хангаж, хамгаалахын төлөө боол бол гэж шаардах эрхгүй. Ямар нэгэн хүн өөрийн зовлон, хүсэл, шунал, азгүйтэл, бүтэлгүйтлээрээ гул барин чиний эд хөрөнгө, баялагаас хумслах эрхгүй шүү дээ. Харилцан сайн дураараа тохиролцож, хэлэлцээгүй л болбол хүний үнэ цэнээс булаах, дутаах эрх хэнд ч байхгүй. Өөрсдийн оюун санаа, амьдрал, зан төлөв, аз жаргалаа төгс болгохын төлөө хамгийн нухацтай хандаж, эрх чөлөөгөө бусдаас харамлаж шийдвэр гаргахдаа, баялаг бүтээхдээ өөрийн толгойгоор, өөрийн чөлөөт сонголтоор тууштай урагшлаач ээ, бизнесмэнүүд ээ, хүмүүс ээ. Ялангуяа өөрийнхөө мөнчгөрөөр өндийж боссон бизнесмэнүүд ээ.

 

Төрийн хормойг битгий сөхөөч ээ. Сөхвөл үнэрт нь хордоно. Төр бол түмпэнтэй угаадас. Бүр олон хоносон үмхийрсэн шүү. Цэвэрлэх байгууламжаас алдагдсан хий дөрвөн хүний эрдэнэт биеийг авч одсон. Тэр бол төрийн хариуцлагагүйн хор. Төрд өмч байх нь ийм л эмгэнэлтэй. Бүр хариуцах, хариуцлага хүлээх эзэнгүй болно. Буруу бодлоготой муу төр нь зориуд зохион байгуулалттайгаар тонуулын болон үхлийн менежмент л хийнэ. Соёлт ертөнц, зөв бодлоготой газар бол засгийн газар нь огцорсон ч баримт байдаг. Сонгогчдынхоо дэргэд алдаатай үг хэлснийхээ төлөө Японы парламентийн нэгэн гишүүн саяхан сайн дураараа огцорч байна билээ. Нэрийг нь бичихгүй ээ, хүний эрхийг хүндэтгэнэм.

 

Үнэн үг уран гоё байдаггүй гэдгийг сануулаад “Аугаа их ухаантнууд төр барьж байхад доодчуул нь тэдний оршин буйг үл анзаарна. Аугаа бус ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөө сүслэн, удирдагчдаа магтан дуулж байдаг. Тэрнээс доогуур ухаантнууд эзэгнэж байгаа төрөөс ард олон нь айдаг. Бүүр доорд ухаантнууд төрийн жолоо атгаж байхад ард түмэн жигшин зэвүүцдэг”. Лаоцы (IV-V зуун. 579-449 он). Эрт дээрээс л, аль дивангараас л хүн төрөлхтөн ер нь иймэрхүү л галбиртай байжээ дээ. Манайхан ч харин аргагүй юм биш үү, хөөрхий. Одоо болсон бодит үнэн түүхийг өгүүлсү. Тэр үеийн Хятадын эзэн хаан улсынхаа Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ухаантай, эрдэм мэдлэгтэй хүн томилохоор шийдвэр гаргаж, Лаоцыг урьжээ.

 

Хаан: Лаоцы та улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж шударга ёс тогтоогоод өгөөч гэж зарлигдав.

 

Лаоцы: Би үнэн зөв хүн гэдгээ мэднэ, тийм учраас болохгүй байх. Дэмий.

 

Хаан: Та чадна, танд итгэж байна. Учир нь та өөрөө үнэн зөв хүн шүү дээ, болгооно уу.

 

Лаоцы: За би ч нэг өдөр л ажиллах байхаа даа. Гэвч ажиллая.

 

Хаан: Сайн байна, ажилдаа ор гээд зарлиг буулгалаа.

 

Лаоцы ажилдаа ороод нэгэн хулгайн хэрэг шийдвэрлэв. Хулгайчийг зургаан сар хорихоор, хохирогчийг зургаан сар хорихоор шийдвэр гаргав. Эд хөрөнгө, мөнгөө алдсан хохирогч их баян хүн байж л дээ.

 

Баян: Та яаж байна аа? Би эд баялагаа алдсан хохирогч шүү дээ.

 

Лаоцы: Үгүй ээ. Та хэрэг үйлдсэн анхны хүн, харин нөгөөх чинь хоёр дахь нь шүү дээ. Учир нь та хулгайчийг танаас хулгай хийхээс өөр аргагүй болтол нь дээрэм тонуул хийсэн гэдэг чинь тогтоогдсон. Ер нь та хоёр хоёулаа буруутай.

 

Баян: Тэгвэл би хаантайгаа уулзаадахъя. Тэгээд дараа нь хорихыг чинь харна аа.

 

Лаоцы: Тэг тэг.

 

Баян: Эзэн хаан минь Дээд шүүхийн ерөнхий шүүгч Лаоцы чинь намайг зургаан сар хорино гээд, ёстой нэг аюултай хүн юм аа.

 

Хаан: Яагаад тэр билээ, чи буруу үйлдэл хийгээгүй биз дээ?

 

Баян: Тийм л дээ. Би хохирогч гээд байхад л хорино гээд байна. “Та хүнийг шулан мөлждөг, татварлан дээрэмдэж, айлган сүрдүүлж тонодог учраас тэр хүн танаас хулгай хийхээс өөр аргагүй болсон” гээд байна. Намайг ингэж байгаа юм чинь хаантан таныг бүр баллах нь дээ. Би шоронд орно, та бас хэцүүднэ шүү дээ. Би таны нууцыг хэлэхээс өөр аргагүйд хүрнэ. Та маш олон хүнийг хилсдүүлж алуулсан, хүүхнүүдийг хүчирхийлж, улсынхаа бүхий л сайн сайхныг ордондоо цуглуулсан шүү дээ. Бас та надаас асар их хэмжээний мөнгө авсан. Энэ хүнийг хурдхан зайлуул аа, хаантан минь.

 

Эзэн хаан зарлиг гаргаж Лаоцыг огцруулжээ. Лаоцы “Би эхнээсээ хэлсэн шүү дээ” гээд одос үхрээ унан нутгийн зүг явсан нэгэн бодит түүхийг өгүүлэхийн учир нь: Манай далан хэдэн далан худалч чинь ийм л түүхийн нэгэн хэсэг. Бие биеийнхээ нөгөө явдлыг сайн мэддэг. Тэрнээсээ болж айдсын хар дарсан зүүдэндээ тамаа эдэлж байгаа нь илт харагдах юм даа.

 

Үргэлжлэл бий.   

  

Догмидын Сосорбарам

Shuud.mn
Сонин хачин
Урансайханч нөхөр шал дэмий:
Урансайханч нөхөр шал дэмий
2019-04-29
ZOCHIN:
TOEIIN HORMOIG SOHVOL OMHII UGAADAS...OORIIN CHINI HAIRT ELBEG CHINI BIZDEE...BAT UUL ..OORIIG CHINI SHAGNASAN..
2019-04-29
зочин:
за даа мэдэхгуй дээ энэ нэг эрхэм их л элийрэх юм хаана ч байсан хэн ч байсан юу дуртайгаа бурдаг цаг дор мэдэмхийрэгч нар ихдэж Энэ л бидэнд дутаж.Юу хэлэх ч гээд байгаа юм. Ойлгох юу ч алга ...Одоо боль доо Со гуай. Танаар залгах дээрээ тулсан юу ч алга Улс орон чинь аюултай байдалд байна.Хэдэн найз нар чинь эх орноо самарч тоглоод дууссан байхад та мэдэмхийрч элийрээд яах ч юм билээ..
2019-04-29
Чингис хаан кино зураг авалтаа хийгээд дууссан, со гуай үс сахлаа ав даа одоо
2019-04-29
авъяасгүй хэрнээ зоригоороо явж байгаа хүн ккк
2019-04-29
Zochin:
Turiin unerees tseberleh baiguulamjiin uner arai gaigui shu So.ene 76 yamar muuhai unertei bna aa tsaana n bgaa nam n bur hetsuu.
2019-04-29
АРД КИНО ТЕАТР ХААЧСАН БЭ,,,
2019-04-29
ЗОЧИН:
ЭНЭ ХҮН ЭРҮҮЛ ҮҮ?????
2019-04-29
юу хэлэх гээд еерийгее зоригжуулж байгаад больчих воо
2019-04-29
Зочин:
Энэ хүн улс төрөөс ангид шудрага зөв өөриин чадлаарн нүүр бардам амьдарч яваа хүн улс төриин үхдэлүүдүр хүүхдиинхэ өмнө нүгэл таьж яваа гэдгээ мэддэг боловуу
2019-04-29
Ард кино үзвэрийн газрыг буцаагаад ард түмэн авах ёстойдогоо
2019-04-29
Зочин:
Маш үнэн зөв сэтгэж бодож ярьж явдаг эрхэм хүн бол со ах мөнөөсөө мөн ер нь нам гэж юу юмбэ минии намыг чи ингэж бодож явдаг бии гэж занасан том намын даргатай таарч ой гутаж байлаа нам дамжсан нянгарууд хэзээч сайнаар дурсагдахгүй харин со ах шиг авяастан 1000 жилдээ хүндлэгдэнэ
2019-04-29
Kkkk yaaag vnen mgl ch tsebershtel 3-4 veiin nvvr vzen
2019-04-29
1:
Mundag hun yag uneniig heldeg elbegeegiin tuhai ch uneniig duugarah chadltai hun hundelj yavdag shuu bichsen buhnii ni unshdag
2019-04-29
бббб:
Энэ шизо той мангар юу гэж хуцаад багаам
2019-04-29
Со танаа:
Бууны нохдод Матсан нэг нь дээшилж Матуулсан нөгөө нь уруудаж Буудуулсан шарх нь хүндэрч Ноход болсон нь цатгалан болж Нөхөд болсон нь өлсгөлөн царайлж Хариуцлагаас зугатаагч нар олширч Хаа хамаагүй юмыг төрд нааж Хажуудахаа идэгсэд ихсэж Хүнд итгэгсэд багасаж Хувиа хичээсэн бэртэгчид олширч Хүний мөс нимгэрч Хүйтэн санаа зузаарч дээ
2019-04-29
mundag hun
2019-04-29
ЗОЧИН:
ЭЛИЙ БАЛАЙ ЮМ ЮУ БИЧЭЭД БАЙНАА,ХҮН ХҮН ДАГАЖ ДАЛДАГАНАСАН БАЛАЙ САЛБАДАЙ