Модель залуу загвар үзүүлж байхдаа нас баржээ
2019-04-29

Бразилийн Сан Паоло хотын загварын долоо хоногийн үеэр нэгэн харамсалтай үйл явдал болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тус загварын шоунд оролцож байсан Тэйлс Соарес гэх 26 настай модель тайзнаа загвар үзүүлж байхдаа гэнэт унасан аж. 

 

Тэйлс Соарес тайзнаа алхаж байхдаа гэнэт унасан ч үзэгчид шоуны нэгээхэн хэсэг хэмээн бодож, төдийлөн ач холбогдол өгөөгүй аж.

 

Удалгүй залуугийн амнаас цагаан хөөс гарч, таталт өгөх үед аврагчид очиж, тусламж үзүүлсэн байна.  Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч хэтэрхий оройсон байсан гэнэ. Тэрээр "Ocksa"  брэндийн загварын шоунд оролцож байжээ. 

 

Зохион байгуулагчид  Тэйлс Соаресыг нас барсан гэдгийг баталж, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр загварын шоу эхлэхээс нэг цагийн өмнө интаграмдаа зургаа нийтэлсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хар Тамхиныхаа тунгыг хэтрүүлчихэж дээ
2020-07-10