Б.Ганхуягийн “төсөөлсөн” ирээдүйн Эрдэнэс Тавантолгой
4-29

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаан маргааш болно. Энэ хуралдаанаар 2018 оны ажлын үр дүн, цаашид гаргах шийдвэрийн талаар ярилцах аж. Тус хурлыг угтаж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр (2019.04.29) мэдээлэл хийлээ. Тэрбээр 2019 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар мэдээлэв.

 

 

Эрдэнэс Тавантолгой ХК 2018 онд 11 сая тонн нүүрс олборлож, 1.99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Ингэснээр Монгол Улсын ДНБ болон төсвийн 6 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК дангаараа бүрдүүлснийг Б.Ганхуяг онцоллоо.

 

Харин 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонн нүүрс экспортолж, 741 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ингэснээр ТУЗ-ийн баталсан төлөвлөгөөг нэгдүгээр улиралд 21-25 хувиар давуулан биелүүлжээ.

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлэх ТОМ төслүүд

 

  1. Уурхайн олборлолтыг бүрэн хүчин чадалд нь хүргэнэ. Одоо жилд 15 сая нүүрс олборлож буй бөгөөд цаашид 35 сая тонн болгож, ТЭЗҮ-гийн бүрэн хүчин чадалд нь хүргэнэ.
  2. 30 сая тонн нүүрсийг баяжуулан экспортолно.
  3. Одоогоор 30 сая тонн нүүрсийг Гашуунсухайтын авто замаар тээвэрлэж байна. Үүнийг 60 сая тонн болгон нэмэгдүүлнэ. Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги мандалын төмөр замд хөрөнгө оруулалт хийснээр 60 сая тонн нүүрсийг тээвэрлэх хүчин чадалтай болно.
  4. Хими-технологийн үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулна.
  5. Оюутолгой компанитай хамтран цахилгаан станц байгуулна.

 

Эдгээр таван ТОМ төсөл хэрэгжсэнээр

 

  1. Борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.долларт хүрнэ.
  2. Компанийн цэвэр ашиг 950 сая ам.долларт хүрнэ.
  3. Татвар хураамжаар улсад 564 сая ам.доллар төвлөрүүлнэ.
  4. Ногдол ашигт 800 сая ам.доллар зарцуулна.
  5. 2000-3000 ажлын байр бий болж, бизнесүүд хөгжинө.
  6. Ажилчид болон туслан гүйцэтгэгчид амьдрах 5000-10 000 хүн амтай хот байгуулах ажил эхэлнэ.
  7. Хүн амын суурьшил дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжинө.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Ганхуяг чадна аа:
Энэ компанийг 4 жилийн өмнө нүүрс үнс болсон дампуурсан компани гэж үнэгүй хувийн хэвшилд өгөх гэж байсан өнөөдөр ямар болсон байна? Яагаад хүн бүтээн чадна гээд чадаад байхад энэ доорх коммент бичсэн өөрийн хийх ажилгүй гэртээ эхнэртэй гөлөг болоод сууж байгаа нусакууд дандаа хүн доромжлодог юм бэ? арчаагүй новшнуудаа та нарыг бодвол энэ залучууд чадаж байна.
2019-04-30
!!!Зочин:
Ene neg Pazaniig zailuulaa hudlaa burnaash zarialsan huuhed zaqil chi chaddag hund ni ajlaa og !!!
2019-04-29
Ф:
Орлого ашиг төлсөн татвараараа улсдаа 1т оруулсан байна шдээ наад бацаан чинь өөр балрах гээд байгаан
Irgen:
Oloh mungunii ih too yah ve?
2019-04-29
1,9 их наядын борлуулалт гэснийг 11,9 гэж алджээ.
2019-04-29