Холливудын уран бүтээлч Брайс Нельсен Монголд ирлээ
2019-04-29
Гэрэл зургийг MPA.mn

 

“Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.  Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй төслийн багийнхан өнөөдөр /2019.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тус анхдугаар фестивальд оролцох Холливудын эхний од Монголд хүрэлцэн иржээ. Түүнийг Брайс Нельсен гэдэг. Тэрбээр “Төмөр хүн 2”, “Мичин гаригийн бослого”, “Кинсмэн 2” зэрэг алдартай дэлгэцийн бүтээлд креатив продюсероор ажилласнаас гадна хамгийн сүүлд энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны кинонд ажилласан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Холливуд Монголд” төслийн санаачлагч А.Баярцэцэг “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн үеэр хаалттай арга хэмжээ гэж байхгүй. Фестивальд оролцохыг хүссэн хүн бүр оролцож болно. Тавдугаар сарын 1-нээс 4-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд “Корперэйт” зочид буудалд  бүтэн өдрийн хэлэлцүүлэг болж, мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцана. Сургалтын хувьд нэг ангид 50 орчим хүн суух боломжтой учраас тасалбараа “Ticket.mn” –ээс захиалах юм. Үлдсэн гурван өдрийн арга хэмжээг хөдөө зохион байгуулж, хүндэт зочдодоо монголын ахуй амьдралтай танилцуулж, сурталчлах болно” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
bidend herggui ym bnoooooooo
2019-04-30
Голд суугаа бүсгүй нь яасан нүүрний хувирал сайтай жүжигчин маягийн эмэгтэй вэ. Царайг нь хараад л шууд "Оскар" өгчихмөөр.
2019-04-29