Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН оролцоно
2019-04-30

Монгол Ардын Намын IV Бага хурал / 2019.04.29 / Тусгаар Тогтнолын Ордонд болж өндөрлөлөө. Нийт Бага хурлын 369 гишүүнээс 210 гишүүн ирж хурал 66,5 хувийн ирцтэйгээр  эхэлж, хурал даргалагчаар УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Т.Тогтохсүрэн, орлогч даргаар Говь-Алтай аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ц.Хишигжаргал нар сонгогдон хуралдааныг удирдан явууллаа.

 

 

Монгол Ардын Намын IV Бага хурлаар гурван асуудлыг хэлэлцэн батлав. 


1. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай
2. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах, дүн гаргах журам батлах тухай
3. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

IV Бага хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ “УИХ-ын ээлжит сонгуулийн босгон дээр болж байгаа Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд улстөрийн намуудад иргэд сонгогчдоос өгч буй улстөрийн үнэлгээ,дүгнэлт болох учиртай. 2018 онд Дорноговь аймгийн Алтан ширээ,Улаанбадрах,Замын-Үүд Сайншанд сум, Багахангай,Баянзүрх дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиуд, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулиудад Монгол Ардын Намын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь олон нийт Монгол Ардын Нам, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа Засгийн газар,орон нутгийн удирдлагуудын явуулж байгаа бодлого үйл ажиллагааг дэмжиж байгааг илэрхийлж эхэллээ. Иймд Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн мөриийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх,иргэд сонгогчдын итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бүх шатанд хичээн ажиллах учиртай. Монгол Улсын төрийн бодлогын гадна хэн ч үлдэх ёсгүй. УИХ-ын 42-р тойргийн иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах,Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн өсөлтийг дэмжих болон нийгэмд шударга ёсыг тогтоон бий болгох шинэчлэлийн үндсийг үл тасалдуулахын төлөө Монгол Ардын Нам энэ сонгуульд оролцох нь зүйтэй гэж байна” гэв.

 

 

Үүний дараа УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх,санал хураах, дүн гаргах журмыг Монгол Ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх танилцууллаа.


Сонгуулийн тухай хуулиар улстөрийн намууд сонгуульд оролцох эсэхээ 2019 оны 05-р сарын 01-нээс өмнө илэрхийлэх ёстой. Тиймээс өчигдөр /2019.04.29 /МАН-ын IV Бага хурлаар гишүүд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ ийнхүү гаргалаа. Мөн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмаа хэлэлцэн баталсан бөгөөд нэр дэвшигчдээ ирэх 5-р сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах юм.

 

 

Түүнчлэн Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэж хангалттай гэсэн дүгнэлтийг гаргав. 


IV Бага хурлын гишүүддээ хандаж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “2016 онд манай нам сонгуульд ялалт байгуулан засаг төрөө байгуулж явсан үеийн эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулахад сайжирсан. Бидэнд ололт амжилт байгаа. 2018 онд улсын төсөв сүүлийн 8-9 жилд байгаагүй алдагдалгүй төсөв гарлаа.Эдийн засгийн бодит өсөлт 6,9 хувь дээр очсон. Бид нэлээдгүй өр хүлээн авсан ч барагдуулсан. Өр дарсан нь харагдахгүй, өв үлдээх нь харагдах учир цаашдаа хичээж ажиллах шаардлага байна. Монгол төрд итгэх итгэлийг бид сэргээх ёстой. Ингэж байж үндэстэн,улс орон сэргэн мандана. Энэ сэргэж мандахын үндэс нь “Шударга ёс” тиймээс нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана” гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Газрынтосны үйлдвэр 21онд ашиглалтанд орно гээд байгаа юм биш үү . Сонин сэтгүүл сайн унш.
2019-05-01
Баяраа:
Үүрлээ унаж улстөрийн томоохон сенсаци дэгдэнэ дээ
2019-04-30
ажил хийхгуй бол 20 онд сонгуульд нам тавиулна шуу. Газрын тосны уйлдвэр яасан.
2019-04-30