Дэлхийн номер нэг алан хядагч АМЬД гэдгээ мэдэгдлээ
2019-04-30

Ойрхи Дорнодын дамнасан "Халифатын вант улс" байгуулахаар 2014-2017 оны хооронд терроист халдлага үйлдэж, олон мянган хүний аминд хүрсэн алан хядах "Исламын улс" бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадын шинэ дүрс бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тус бүлэглэлийн суртал ухуулгын дүрс бичлэгт толгойлогч гарч, бүлэглэлийнхээ хүч чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хоёр хүнтэй санал солилцож буйгаар гарчээ.

 

Тэрбээр "Сири дэх нөлөөгөө алдсан ч христийн шашинтнуудын эсрэг хийх тэмцлээ зогсоохгүй" гэжээ. Тус бүлэглэлийн Шри Ланк дахь холбоотон "Улаан өндөгний баяр"-аар террорист халдлага үйлдэж, 250 гаруй хүнийг хөнөөгөөд байгаа. 

 

Пентагон өнгөрсөн онд түүнийг амиа алдсан хэмээж, өөрсдийгөө дэлхийн номер нэг зартай алан хядагчийг утстгасан гэж мэдэгдэж байв. 

 

Олон улс Абу Бакр Аль-Багдадын толгойг 25 сая ам.доллароор үнэлээд буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин