Байгаль орчинд учруулсан хохирлыг нарийвчлан тогтоохоор хэргийг сэргээв
2019-04-30

 

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХКомпани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 04 дүгээр сарын  04-ний өдөр хааж, шийдвэрлэснийг сэргээн шалгуулхаар болсон байна. 

 

Тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин