Террористууд энэ удаа буддын шашинтнуудыг гол байгаа болгож магадгүй
2019-04-30

Шри Ланк улсад хоёр долоо хоногийн өмнө "Улаан өндөгний баяр"-аар цуврал халдлага болж, 250 гаруй хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан юм.

 

 

Нийт найман халдлагын есөн амиа золиослогч этгээд үйлдсэн болохыг тогтоогоод байгаа. Энэхүү аймшигт халдлагыг алан хядах "Исламын улс" бүлэглэлтэй нягт холбоотой ажилладаг “Үндэсний Тувхет Жамаат” гэх исламын шашинт, хэт даврагсдын бүлэглэл үйлдсэн байна. 

 

Шри Ланкчуудын дийлэнх нь буддын шашинтай. Исламын болон христийн шашин тус улсын нийт иргэдийн 10-15 хувь шүтдэг. Цагдаагийн газраас "Террористууд дахин халдлага үйлдэх магадлалтай. Энэ удаа исламын шашинтнууд буддын шашинтнуудыг гол байгаа болгож, хийдэд халдлага үйлдэж болзошгүй" гэж мэдэгдэж, зарим томоохон хийдүүдийн өмнө зэвсэгтэй цагдаагийнхан хамгаалалтад гарч эхэлжээ. 

 

Террористууд Шри Ланк дахь халдлагынхаа гол байгаа болгож, христийн шашинтнууд болон гадаадын иргэдийг болгосон юм.

 

Эрх баригчид халдлагатай холбогдуулан өчигдрөөс эхлэн гивлүүр болон нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хатуу хоригложээ.  Мөн дахин халдлага гарахаас сэргийлэн, христийн шашинтнуудыг цугларч, мөргөл болон уулзалт, цуглаан хийхгүй байхыг уриаллаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин