Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2012-01-17

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж буйгаа хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдэж байгаа юм байна.

Шатахуун, эрчим хүч зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааран нийт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Гэсэн хэдий ч үнэ тариф тогтоодог хороо, комиссынхон ажлаа хангалтгүй хийж байгаа учраас тус хорооны бүрэлдэхүүнд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулах ёстой гэсэн  шаардлагыг  нэгдсэн холбооноос Засгийн газарт хүргүүлж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин