“Өндөрхаан" нисэх буудлыг шинэчилнэ
2019-04-30

Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн  Кувейтийн сан хооронд 2018 оны 07 дугаар сард нэмэлт өөрчлөлтийн хэлэлцээр байгуулж “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ.

 

 

Үүнтэй холбоотойгоор 3.5 сая ам долларын санхүүжилтээр   Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр барих  ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажил хийгдэж  дуусчээ. Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран  Төслийн нэгжийг байгуулан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын эхээр зарласан ба сонгон шалгаруулалт үргэлжлэн явагдсаар байна.

 

Цаашид Өндөрхаан нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр байгуулах ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг зарлах, мөн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж 2020 онд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн  ойгоор тус нисэх буудлыг нээх аж.


Эх сурвалж: ИНЕГ

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ХҮРЭЛСҮХ ӨРСӨЛДӨХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ШҮҮ.ГЭХДЭЭ ХЭНТИЙЧҮҮДЭД ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА САЙН ОЙЛГУУЛАХГҮЙ БОЛ НӨХДҮҮД МЭДЭХГҮЙ, ТООХГҮЙ БАЙЖ МЭДЭХ Л БАЙХ.ГАНБЯМБА Ч ТОМ АЧАА ҮҮРЭХ НЬ ДЭЭ.
2019-05-02
архитектурын шиидэл нь хэрэг алга сайн архитектор зөндөө л бмаар юм
2019-05-01