Жинхэнэ СУПЕР БААТАР хэрхэн болох вэ
2019-05-01

Та амьдралдаа ямар нэгэн сайн зүйлс хийж, баатар болохыг мөрөөддөг үү. Тэгвэл супер баатар болох тун амархан аж. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Та дэлгэцээр гардаг шиг супер баатар болохыг мөрөөддөг үү. Тэгвэл тун амархан. Супер баатрууд болон та тэнгэр газар шиг хол зөрүүтэй байх. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бодит амьдрал дээр тэдэн шиг нисдэг, хүчтэй байх ямар ч боломжгүй.

 

Алхам №2

 

 

Та зөвхөн иргэний үүргээ сайтар биелүүлэхэд л супер баатар болж хувирна. Зөрчил гаргаж буй иргэн, байгууллагын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөх, хэрэгтэнг зааж өгөх нь супер баатрын үйлдэл гэхэд болно.

 

Алхам №3

 

 

Хотын барилга байгууламжийн хана дээр зураг зурж, хараал бичсэн зүйлийг арилгах нь  бас л супер баатрын хийх үйлдэл.

 

Алхам №4

 

 

Таны нийгэмд хийж буй сайн сайхан зүйлс бүгдээрээ супер баатрын л гаргах үйлдэл гэдгийг бүү мартаарай.

 

Алхам №5

 

 

Тусламж хэрэгтэй хүнд заавал чин сэтгэлээсээ туслаарай. Супер баатрууд зөвхөн иргэдэд тусламж үзүүлж, тэдний эрүүл мэндийг хамгаалдаг билээ.

 

Алхам №6

 

 

Хүчгүйгээ дээрэлхэх, арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах үзэл хэзээ ч битгий гаргаарай. Цэнхэр гариг дээрх хүн бүхэн ижил эрхтэй.

 

Алхам №7

 

 

Супер баатрууд үргэлж бусдад үлгэр дууриалал үзүүлэх учиртай. Архи, согтууруулах ундаа авах мөнгөө хадгалах эсвэл хэн нэгний сайн сайхны төлөө хандивлаарай.

 

Алхам №8

 

 

Та үргэлж эрүүл мэндээ нэгт тавих хэрэгтэй. Амьдралын буруу зуршлаа өөрчилж, эрүүл хоололт, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдраарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Баасансүрэн:
Хүмүүсийг аварна бусдад чин сэтгэлээсээ туслана
2023-07-02
Долгор:
Супер баатар байсан бол
2023-03-16
Баасансүрэн:
Хүмүүсийг аварна бусдад чин сэтгэлээсээ туслана
Долгор:
Супер баатар байсан бол
2023-03-16
Долгор:
Супер баатар байсан бол
Долгор:
Супер баатар байсан бол
2023-03-16
Хулан:
Гоё
2023-03-15