МАРАФОН-д өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ
2019-05-01

Марафон нь 1896 оноос орчин цагийн олимпийн наадмын нэгэн төрөл болж орсон. 40 км, 42.75 гэх мэт өөрчлөгдөж байгаад 1924 онд одоогийнхоо зайг тогтоод дахиж өөрчлөөгүй. Жил бүр дэлхий даяар 800 гаруй марафон уралдаан зохиогддог. Та ойрын хугацаанд ямар нэгэн марафон уралдаанд оролцохоор төлөвлөж буй бол “www.wikihow.com” сайт зөвлөгөө нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Эхний алхам тун энгийн зорилгоо тодорхойл. Та үнэхээр уг марафон уралдаанд оролцохоор шийдсэн бол бие болон сэтгэл санаагаа бэлдэх учиртай. Хамгийн чухал нь өөртөө цаг. Дасгал сургуулилтын тусламжтай л та марафон уралдаанд амжилт үзүүлнэ гэдгийг мартаж болохгүй. 

 

Алхам №2

 

 

Олон улсын чанартай марафон уралдаанд оролцох гэж буй мэдээжийн олон жилийн дадлага туршлага хэрэгтэй. Харин сонирхогчдын түвшний уралдаанд оролцохоор төлөвлөсөн бол хамгийн багадаа өөртөө 7-14 хоногийн зав гаргаж, бэлтгэл сургуулилтаа базаа. Мэдээж хэрэг дасгал сургуулилтад зарцуулах цаг илүү байх тусам таны үзүүлэх амжилт сайжрах нь тодорхой.

 

Алхам №3

 

 

Марафонд оролцохоосоо өмнө биеэ гүйхэд дасгах хэрэгтэй. Гэнэт олон цаг гүйвэл бие ядрах, тамирдах хэрэгтэй. Та эхний 3-5 өдөр 20-30 минут гүйхэд л хангалттай. Аажимдаа таны бие дасгал сургуулилтад дасна.

 

Алхам №4

 

 

Хамгийн чухал нь өөрийгөө амжилт үзүүлнэ гэдэгт итгэх явдал. Өөртөө итгэсэн, өөрийгөө ялан дийлсэн хүн л амжилт үзүүлдэг жамтай.

 

Алхам №5

 

 

Дасгал сургуулилтын үед таны идэх хоол, хүнс амин дэмээр баялаг байх учиртай. Тиймээс та хоол сонголтодоо анхаараарай. Ихэвчлэн мэргэжлийн тамирчид амин дэм ихээр агуулагддаг загасны мах ихддэг. Мөн тэжээллэг цагаан, жимс жимсгэнэ, талх, буудай хэрэглэдэг.

 

Алхам  №6

 

 

Марафонд орохын өмнөх шөнө сайн гэгч нь амраарай. Тархи болон биеэ сайтар амраах учиртай. Амралт таны эрч хүчийг сэлбэнэ.

 

Алхам  №7

 

 

Тэмцээн болохоос өмнө шингэн зүйлс бага уухыг зөвлөж байна.

 

Алхам №8

 

 

Марафонд оролцогч бүр өөр өөрийн хувцастайгаа ирдэг. Тиймээс та цаг агаарын байдалд тохируулан хувцсаа сонгохыг зөвлөж байна.

 

Алхам  №9

 

 

Цүнхэндээ өөрт хэрэгтэй эд зүйлсээ хийж, бэлтгэлээ 24 цагийн өмнө базаах хэрэгтэй. Хамгийн гол нь бие болон сэтгэлээ тайван байлгаарай.

 

Алхам №10

 

 

Марафон болох газраа эртхэн очиж, дугаар болон зохион байгуулагчаас тодорхой мэдээлэл зэргийг авах хэрэгтэй. Орчны цаг мэдээлэл танд хэрэг болно. Ядахдаа л ариун цэврийн өрөөний байршил, түргэн тусламж зэрэг хаана байрлаж буйг мэдэх хэрэгтэй.

 

Алхам  №11

 

 

Бүх зүйлээ сайтар төлөвлөж, өөртөө итгэсэн цагт та заавал амжилт үзүүлэх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин