Наоми, Лиам нарын ХАЙРЫН ХАРИЛЦАА төгсчээ
2019-05-01

"Хар ирвэс" хэмээн загварын ертөнцөд алдаршсан, супермодель Наоми Кэмпбелл болон Британийн "One Direction" хамтлагийн ахлагч Лиам Пейн нар энэ оны эхнээс болзох болсон билээ. Тэд өнгөрөгч сард харилцаагаа ил болгож, олон нийтийн газраар хамт явах болсон юм.

 

 

Тэгвэл олныг багагүй гайхшруулсан 23 насны зөрүүтэй Наоми, Лиам нарын ХАЙРЫН ХАРИЛЦАА төгсгөл болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Хос ямар шалтгаанаар хоёр тийшээ болсон нь нууц байгаа ч Лиам хэдийнэ шинэхэн дурлалтайгаа учирсан талаар эх сурвалжууд өгүүлж байна. 

 

Тэрбээр "Victoria's Secret"-ийн модель Стелла Максвелтэй болзох болжээ.  

 

 

Лиам Пейн өнгөрсөн оны сүүлээр найз бүсгүй, дуучин Шерилээс салсан юм. Тэд Биэр гэх хүүтэй билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг толгой нь хамуурцан эргүү залуу нэг бнаа...улам л хөгшин хүүхнүүдтэй учрах юмаа..эхнийх нь арван хэд эгч дараагийнх нь хорин хэд эгч одоо дараагийнх нь гучин хэд эгч байж алнаа.,
2019-05-02