Ханхүү удахгүй мэндлэх үрдээ итали нэр хайрлажээ
2019-05-01

Суссексийн гүн Харри, гүнгийн авхай Меган Маркл нар тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах билээ. Меган төрөх бэлтгэлээ базааж, саяхнаас олон нийтийн арга хэмжээнд оролцохоо болиод буй юм.

 

 

Хатан хааны гэр бүлд мэндлэх шинэхэн гишүүний гадаад төрх, арьсны өнгө зэрэг нь олны анхаарлыг зүй ёсоор татаж буй билээ. 

 

Тэгвэл ханхүү Харри ирээдүйд мэндлэх хүүхэддээ Алегра гэх итали нэр хайрлахаар болжээ. Уламжлалын дагуу хатан хааны гэр бүлийн гишүүд ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ ямар хүйстэй болохыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг гэнэ. 

 

Харри охинтой болохыг их хүсдэг тухайгаа нэг бус удаа олны өмнө дуулгаж байв. 

 

Харри, Меган нар олон мянган нэрс бичсэн номноос уг нэрийг сонгосон гэнэ. Харригийн ээж Диана гүнж уг нэрэнд их дуртай байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
buyantai l huuhen baina. bayan erh medeltei zaluu huntei suugaaal
2019-05-02