АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжив
2019-05-01

 

З.Дашдаваа: Албан тушаалтнуудын ХОМ-ээс гадна зарлагыг нь хянадаг байх хэрэгтэй

 

12:20 цаг:

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын удирдлагуудыг томилох асуудлыг хэлэлцэв. 

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа Хэнтий аймгийн харъяат, хуульч, төрийн захиргааны менежер. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга,  ШШГЕГ-ын дарга, ЦЕГ-ын  дэд даргаар ажиллаж байгаа. 

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Улаанбаатар хотын харьяат. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, ОХУ-ын дээд сургууль, хуульч мэргэжилтэй. ЦЕГ, ТЕГ, АТГ, ШШГЕГ-т тус тус ажиллаж байжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

 

-Нэр дэвшигчдийн хувьд татгалзах зүйл алга. Харин томилгоо хийхдээ процедурын асуудал байна. Одоогийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан асуудал тодорхойгүй байна. Хаврын ээлжит бус чуулганаар АТГ-ын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх асуудлыг хэлэлцэх хууль  баталсан. Энэ асуудалд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан уу?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Хуулийн салаа утгатай асуудалд ҮХЦ ажлаа хиймээр байна. Энэ асуудлаар ҮХЦ-д хандсан. Жил гаруй хугацаа өнгөрч байна. ҮХЦ ажлаа хийгээгүйгээс бол ийм байдалд орж байна. УИХ-аас тайлбар явуулсан байгаа. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Томилдог байгууллагын хувьд чөлөөлөхөө давхар шийдсэн нь дээр байх. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. УИХ-аар томилогддог зургаан байгууллагын томилгооны дөрвийн нь томилгоо салаа утгатай. Энэ асуудлыг Авлигын эсрэг хуулиар оруулж ирж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Нээлттэй томилгооны хэлэлцүүлэг явсан. Төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн АТГ-ыг шударга, хараат бус байхыг шаардсан байх. Та бүхэн тавьсан шаардлагуудаас алийг нь хэрэгжүүлж болохоор байна вэ?

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

 

-Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд АТГ-ыг нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьсан. Урьдчилан сэргийлэх ажлаа иргэдэд тулгуурлаж хийгээч гэсэн. Үүнийг томилогдсоны дараагаар хэрэгжүүлэх боломжтой. Нийгэмд дуулиан тарьсан хэргүүдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн. Миний бие томилогдсон тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллана гэсэн хариулт өгсөн. 

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

 

-ХОМ, хувийн ашиг сонирхлын зөрчлийг хянаж шалгадаг нь чухал үүрэгтэй ажил. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хийсэн дүгнэлт гарсан байдаг. Төрийн албыг хашихад сонихрлын зөрчлийн асуудал өргөн ойлголт юм билээ. Хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос ангид байлгана. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Хүнд суртлыг яаж ангижруулах вэ? Хууль бусаар баяжих, хөрөнгөжих конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр та бүхэн ямар ажил хэрэгжүүлэх вэ? Нийгэмд дуулиан тариад байгаа 23 хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, чиглүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

 

-Хууль бусаар баяжих гэдгийг яаж тогтоох талаар ХОМ-т үнэлгээ, шинжилгээ хийж тогтооно. Мөн иргэдийн мэдээллийн дагуу шалгана. Манайх ХОМ-ыг аваад байгаа. Тэр хүнийг зарлагыг тооцдоггүй. Тухайн хүн нэг сая төгрөгийн цалинтай байж таван сая төгрөгийн хэрэгцээтэй байвал яах вэ. Хэрвээ томилогдвол энэ чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. 

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан: 

 

-Хууль бусаар хөрөнгөжихийн эсрэг конвенцид 2015 оноос нэгдсэн. Олсон хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй бол гэдэг тодорхойлолт байдаг. 

 

Ийнхүү асуулт тавьж, хариулт авсны дараагаар АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжив. 

 

Мөн АТГ-ын даргаас Х.Энхжаргал, дэд даргаас Ц.Нямдоржийг чөлөөлөхийг дэмжлээ. 

 

 

 

ХЭҮК-ынхонд эрүүдэн шүүсэн бичлэг үзүүлжээ 

 

11:30 цаг:

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлт,  Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ байгууллагыг олон жил удирдсан хүний хувьд одоогийн даргын тайланг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар санал сонсох хэрэгтэй" гэсэн бол гишүүн Л.Болд "Хүний эрхийн комиссын илтгэлийг өчигдөр Хүний эрхийн дэд хороогоор сонсож, эрүүдэн шүүсэн бичлэг үзүүлсэн. Энэ удаа илтгэлийг хойшлуулж, дэд хороо санал боловсруулах хэрэгтэй байна. Эхний асуудалд АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцье" хэмээлээ. Хүний эрхийн комиссын илтгэлийг хойшуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. 

 

Дараагаар нь АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг эхэнд хэлэлцэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээ. Тиймээс АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцэж эхлэв. Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм. АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yasan nudend huiten zolignuud ve.
2019-05-01
Иргэн:
Судалгаанд тулгуурласан соён гэгээрэл, нотолгоонд түшсэн шийдвэр нэмэгдэг.
2019-05-01
Иргэн:
Энэ хоёр хүн хир зэргийн хүмүүс вэ?! Гэдэг нь ажиллаад ирэхээр нь л харах боломж олдох байх?! Харин 60-н тэрбумаас ажлаа эхлэнэ гэж байгаа нь таалагдахгүй байна?! Хий хоосон Лхүмбийн хэрэг гэгч шиг улс төрчдийн явуулгаар хилмэгдүүлэлтийн зохиогдсон схемийн хойноос хөөцөлдөж ЖДҮ-г дурсахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж захиалгаар ажиллаж магадгүй нь гэж харагдлаа?! Хүнлэг шудрага ажиллаасай?!
2019-05-01
Иргэн:
Энэ хоёр хүн хир зэргийн хүмүүс вэ?! Гэдэг нь ажиллаад ирэхээр нь л харах боломж олдох байх?! Харин 60-н тэрбумаас ажлаа эхлэнэ гэж байгаа нь таалагдахгүй байна?! Хий хоосон Лхүмбийн хэрэг гэгч шиг улс төрчдийн явуулгаар хилмэгдүүлэлтийн зохиогдсон схемийн хойноос хөөцөлдөж ЖДҮ-г дурсахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж захиалгаар ажиллаж магадгүй нь гэж харагдлаа?! Хүнлэг шудрага ажиллаасай?!
2019-05-01
Иргэн:
Энэ хоёр хүн хир зэргийн хүмүүс вэ?! Гэдэг нь ажиллаад ирэхээр нь л харах боломж олдох байх?! Харин 60-н тэрбумаас ажлаа эхлэнэ гэж байгаа нь таалагдахгүй байна?! Хий хоосон Лхүмбийн хэрэг гэгч шиг улс төрчдийн явуулгаар хилмэгдүүлэлтийн зохиогдсон схемийн хойноос хөөцөлдөж ЖДҮ-г дурсахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж захиалгаар ажиллаж магадгүй нь гэж харагдлаа?! Хүнлэг шудрага ажиллаасай?!
2019-05-01