ОХУ-ыг интернэтийг олон улсаас тусгаарлах хууль батлагдлаа
2019-05-03

ОХУ-ын эрх баригчид энэ оны эхээр цахим аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор олон улсыг холбодог интернэт сүлжээнээс гаргахаар төлөвлөж буйгаа зарласан билээ. 

 

 

Интернэт сүлжээнээс гарснаар оросуудын нийтлэж, түгээх мэдээ, нийтлэлүүд зөвхөн дотооддоо түгэж, интернэтэд орохгүй байх нь цахим халдлагаас сэргийлэх хамгийн зөв алхам болох гэнэ. 

 

Төрийн думын гишүүд нийлж бие даан үйл ажиллагаагаа явуулах технологийн шинэчлэл хийх хуулийг төслийг парламентад танилцуулсан юм. Тэгвэл уг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Оросыг олон улсаас тусгаарлавал өид өөрийн интернэт сүлжээг найдвартай ажиллуулах боломжтой хуулийг баталлаан Энэ нь улсын аюулгүй байдлыг хамгаалах хамгийн чухал алхам. Өнгөрсөн онд манай улсын байгууллагууд олон удаа кибер дайралтад өртсөн" гэж мэдэгджээ.

 

Өндөр хамгаалалттай үнэгүй интернэтийг эхний ээлжинд төрийн байгууллагууд болон зарим хувь хэрэглэгчдэд суурилуулахаар төдөвлөсөн байна. 

 

Энэ арга нь гаднаас ямар нэгэн кибер халдлага, вирус зэргээс 100 хувь хамгаалагдах аж. Олон улсад заналхийлсэн зарим томоохон кибер халдлагаас хамгаалахын тулд зарим үед улсынхаа интернэт серверийг бүрэн унтраахаар болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Х:
Тэнд ханиагаад эхэллээ одоо ч Монголд шууд хатгаа боллоодоо
2019-05-06
зочин:
Хятдад бас тийм
2019-05-04
irgen:
hamgiin zov shiidver, oros chadaltai tuldaa l ene ayulaas garah ni. Amerik olon udaa orosiig internetees haana, tasalna gej syrdyylsen um chin….. ene delgerzezeg medeegee sain sudalj uchir shaltgaantai ni bichieech, bas naad aldaagaa hrdaa
2019-05-03
Zochin:
Teneg ivaanuud yamar zuund amidarch baigaa martsan.Udahgui sununu
2019-05-03
Тэнэг оросуудад бусад улсыг эзлэх бодлогоо улам идэвхжүүллээ
2019-05-03