АНУ-ын ТТГ-ын экс ажилтан Хятадын тагнуулч болох нь илчлэгджээ
2019-05-03

АНУ-ын Тагнуулын төв газрын экс ажилтан Жерри Чун гэгч өчигдөр өөрийгөө БНХАУ-ын тагнуулчаар ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар Британийн "ВВС" агентлаг дамжуулав. Тэрбээр өнгөрсөн 1994-2007  оны хооронд АНУ-ын тагнуулын байгууллагад ажилласан хашир туршлагатай ажилтан аж. 

 

 

Чун "Ажиллах хугацаандаа улсын номер нэг хамгаалалттай тагнуулын байгууллагын нууц серверт нэвтэрч,  Хятад руу мэдээлэл дамжуулдаг байсан" гэж мэдэгдсэн байна. 

 

Тагнуулч хэмээн өөрийгөө илчлээд буй 54 настай Чунд Виржиниа мужийн шүүх "улсын нууц материал дамжуулсан" хэргээр ял төлөвлөж буйгаа зарлалаа.

 

АНУ-ын Засаг захиргаа 1996 оноос хойш БНХАУ-ын талд ажилладаг 20 гаруй тагнуулчийг илрүүлж, ял оноосон юм. Хамгийн сүүлд 2010 онд Хятадтай нягт холбоотой ажилладаг тагнуулчийг баривчилжээ. 

 

"Жилээс жилд тагнуулын үйл ажиллагаа амаргүй, бэрх болсон. Нууц мэдээлэл олох, дамжуулах боломж хумигдсан" гэж Жерри Чун мэдүүлгийнхээ үеэр ярьсан гэнэ.

 

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооны өмгөөлөгч Жон Демерс "Энэ онд Жерри Чуны хэргээс гадна тагнуулын гурван удаагийн хэрэг бүртгэгдсэн. Бид тун болгоомжтой ажиллах хэрэгтэй. Учир нь хаа сайгүй тагнуулууд энгийн иргэний дүрээр тагнуулын үйл ажиллагаа явуулж байна" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Б Хурц ангилын тагнуулын байгуулагад элссэн байхаа
2019-05-06
ТТГ:
гоё сда вэ
2019-05-06
Манайд тагнуулын сайд хийгээд л
2019-05-03
erliiz
2019-05-03
Манай Нямка сайд
2019-05-03