Дорнод аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2019-05-03

 

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Галбирт” гэдэг газар газар хөдөлжээ.

 

Тодруулбал Матад сумын төвөөс урд зүгт 59 км-т, Ө-46041’00”, У-115011’00”/ 05.02-ны өдрийн 19:12 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 19:24 цагт ООГХ-ээс ирүүлсэн байна.

 

Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Т.Төмөрбаатар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Газрын тос их хэмжээгээр олборлож байгаа нутагт ойрхон болсон уу
2019-05-03
Зочин:
Хотод ингэж хөдөлсөн бол хотын төв тэр чигтээ газартай тэгшрэх байсан байх ад үзэгдээд байгаа гэр хорооллынхон л амьд бүтэн үлдэх биз
2019-05-03