Ким Чен Уны пуужингийн туршилт Трампыг сандаргав
2019-05-05

Хойд Солонгос улс өчигдөр 10.00 цагийн үед богино зайн тусгалтай баллистик пуужин туршсан талаар тус улсын төрийн мэдлийн "KCNA" агетнтлаг мэдээлэв.

 

 

Уг баллистик пуужин Японы зүүн эргийн далайн усанд унасан гэнэ.

 

Тус пуужингийн туршилтыг залуу удирдагч Ким Чен Ун гардан явуулсан болохыг "KCNA" агентлаг уламжлаад, хэд хэдэн гэрэл зургийг нь цахим сайтдаа нийтэлжээ.

 

Туршилтын дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа "Энэхүү сонирхолтой дэлхийд боломжгүй зүйл үгүй билээ. Ким Чен Ун Хойд Солонгосын ирээдүй, эдийн засгийн боломжийг харлуулах зүйл хийхгүй гэдэгт итгэж байна. Тэр амлалтаасаа буцахгүй гэдэгт итгэж байна. Гэрээ байгуулах цаг ирэх байх" гэж жиргэлээ. 

 

Пхеньян хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сард баллистик пуужин туршсан билээ.

 

Энэхүү туршилтаас хойш ТРАМП-КИМ, СИ-КИМ болон ПУТИН-КИМ нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан ч удирдагчид Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрөөс бүрэн ангижруулах томоохон алхам хийгээгүй өнөөг хүрэв. 

 

ТРАМП-КИМ нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдсан ч тэд нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцацгаасан билээ. Уулзалтын дараахан Ким Чен Ун "тактикийн шинэ зэвсэг" туршсан юм.

 

Б:Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ок:
Зөвөө зөв
2019-05-12
Пуужин хөөргөж тоголдог улсууд өрсөлдөж л байг.Сонин уншихын дайтай сонирхохгүй шүү монголчуудаа.Дархан Налайхын зам цаана чинь тавигдаж байна.ГовьАлтай шинэ нууртай болсон байна урт нь 25км өргөн нь 4-6км гэнэ дээ.Уужуухан байцгаая.
2019-05-08
Ок:
Зөвөө зөв
Яахаараа АНУ бусад орныг боомилох бодлого явуулж байдаг юм. 6с.ргүүчих хүч байх ёстой.
2019-05-05
Иргэн:
Зөв хийж бна. Яахаараа зөвхөн Орос, Америк 2 л цөмийн зэвсэгтэй баыж болдог, бусад орон болдоггүй юм бэ?!
2019-05-05