Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна
2019-05-05

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж байна. Тэрбээр эхлээд тус сумын иргэдтэй уулзаж, орон нутаг дахь төрийн үйлчилгээ, удирдлагын ажлын хэрэгжилтийн тайланг сонслоо. 

 

Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний хүчин чадлыг нэмэх учиртайг салбарын сайд нарт үүрэг болголоо.

 

Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

 

 

Өнгөрсөн 2018 онд 13 аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зарим гишүүдийн хамт энэ сард Хэнтий, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажилд ямар асуудал тулгарч буйтай танилцаж, газар дээр нь шийдвэрлэж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нөхөн сонгуулийн шоу эхэлжээ
2019-05-05
Иргэн:
Яасан долигнуур нөхөр вэ
2019-05-05
gocho:
USH. n dandaa hudlaa too huvi gargaj bdgaa bolimoor yumdaa ard tumend unen medeelel ugch bgaachee Ariunzaya darga aa!iim baiguullagad huuramch too gargaj ami zogooh erh baidaggui yum!
2019-05-05
Ард:
Манай ЕС бол: Ажлыг ч дор дор нь түс тас шийддэг Асуултыг ч тэр дор нь тас няс хариулдаг Атаархлыг харин чимээгүйхэн тэвчдэг Авилагачдыг бол аажмаар шат дараалан намнадаг Мохож цуцахгүй ажлуудаа нугалсаар л яваа Монгол Тѳрийн Хар хүн мѳнѳѳс мѳн гэж боддог шүү!
2019-05-05
Иргэн:
Яасан долигнуур нөхөр вэ