Вьетнамын Ерөнхийлөгч ХААНА БАЙНА
2019-05-05

Вьетнамын ард түмэн болон хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгчөө хаана байгааг мэдэхгүй байна. Тус улсын Ерөнхийлөгч  Нгуен Фу Чонг олны өмнө гаралгүй гурван долоо хоногийн хугацаа өнгөрч буй учир түүнтэй холбоотой олон таамаг гарахад хүрчээ.

 

 

Ерөнхийлөгч өнгөрөгч сарын 14-нээс олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй гэнэ. 

 

Зарим хэсэг нь түүнийг таалал төгссөн гэж буй бол зарим нь эрүүл мэндийн асуудлаас болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэцгээв. 

 

Тус улсын Ерөнхийлөгч асан Ле Дык Ань өнгөрөгч сарын 22-нд 75 насандаа таалал төгссөн билээ. Ерөнхийлөгчийг сүүлчийн замд нь үдэх ёслол өчигдөр зохион байгуулагдсан байна. 

 

Оршуулах ёслолд өндөр албан тушаалтнууд оролцож, түүнд хүндэтгэл үзүүлжээ. Сонирхолтой нь уг ёслолд Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг оролцоогүй аж. 

 

Засгийн газрын хэвлэлийн албан уг асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч "Ажлын ачаалал болон цаг агаарын таагүй байдлын улмаас Ерөнхийлөгчийн бие бага зэрэг өвдөж, улмаар оршуулах ёслолд оролцож чадаагүй" гэж мэдэгдлээ. 

 

Ханой хотноо  ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалт зохион байгуулагдах тэрбээр хүндэт зочид болон Дональд Трамп болон Ким Чен Ун нарыг биечлэн угтан авч, хүлээн авалтад оролцсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин