Ким Чен Намын аллагын гол сэжигтэн СУЛЛАГДЖЭЭ
2019-05-05

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрөгч 2017 оны хоёрдугаар сард Малайзын Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа гэнэтийн дайралтад өртөж, амиа алдсан билээ.

 

 

 

Түүнийг мэдрэлийн системд нөлөөлж, шууд үхэлд хүргэдэг "VX" гэх химийн бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм. Цагдаагийнхан уг аллагатай холбогдуулан Индонез, Тайландын иргэнийг баривчилсан аж. Малайзын тал аллага үйлдсэн хэмээн буруутгагдаж байсан Индонезийн иргэн Сити Айсяг өнгөрөгч гурван сарын эхээр сулласан юм. 

 

Тэгвэл аллагыг гардан үйлдэж, даавуунд шингээсэн хортой бодисоор Ким Чен Намыг хордуулсан хэмээн буруутгагдаж буй гол сэжигтэн Доан Тхи Хуонгийг энэ сарын 3-нд суллажээ. 

 

Түүний өмгөөлөгч өнөөдөр хэвлэлийнхэнд " Доан Тхи Хуонг удахгүй Вьетнам руу явах болно. Тэрбээр маш их баяртай байгаа" гэж мэдэгдлээ. 

 

Удирдагчийн эцэг нэгт ахыг хөнөөсөн гэгдээд буй бүсгүйчүүд өөрсдийгөө хохирогчид хэмээгээд "Бид телевизийн шоунд оролцож байна гэж бодсон" гэж буй юм. 

 

Прокурорууд сэжигтнүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял төлөвлөөд буй юм. Тэднийг цагаатгаагүй бөгөөд буруутай нь тогтоогдвол мөн ял эдэлнэ. 


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин