Гэрэлтэй цонхны цаана…
2019-05-06
2019.5.04-ний бямба гариг. Үдшийн 22:40 цаг​​​​​

 

Төрийн ордны хоёрдугаар давхрын энэ дөрвөн цонх амралтын өдрүүдийн үдшээр ч гэрэлтэй өнждөг болоод гурван сар болж буй. Тодруулж хэлбэл, хоёрдугаар сарын 2-ны өдөр ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн ажлын өрөөний цонх юм.

 

Өнгөрсөн гурван сарын хугацаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”, Хөгжлийн банк, 1992 оноос хойш явагдсан өмч хувьчлалуудыг шалгах ажлыг эхлүүлсэн. Баялгийн сан, Ирээдүйн 25 жилийн хөгжлийн хөтөлбөр ярьсаар өнгөрөөв.

 

Бас хэдэн “үе” дамжиж ноцолдоод бараагүй хотын утааг арилгах ажлыг Засгийн газраас түүнд хариуцуулсан. Ёстой л “…Чадах уу” гэж асуумаар байгаа юм. Одоогоор Л.Оюун-Эрдэнийн олон ажлаас ганц нэг нь л буюу “Эрдэнэт үйлдвэр-тэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг гаргуулснаас өөр гойд өөрчлөлт харагдахгүй байна.

 

Гэсэн хэдий ч Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдыг амралтын өдрүүдээр ч дуудаж ажиллуулсаар энэ 90 хоногийг өнгөрөөжээ. Зарим хэвлэлд энэ нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж бичиж байлаа.

 

Амралтын өдрүүдээр ч ажиллаад улс орон үсрэнгүй хөгждөг бол Монгол Улсад өдийд сэргэлт мандалтын зах зухаас харагдаж эхлэх ёстой. Гэхдээ алга. Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноос буугаад төрийг төвшитгөх хэцүү гэсэн Их хааны үг байдаг. Түүн лүгээ анх удаа УИХ-д сонгогдсон, улс төрийн туршлага багатай энэ залууг ЗГХЭГ-ын даргаар томилогдож чадсаныг хүмүүс мартаагүй л байгаа.

 

2016 онд УИХ дахь МАН-ын 65-ын нэг болсон Л.Оюун-Эрдэнэ анхдугаар чуулган дээр л “…МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга биш Ерөнхий сайд болох ёстой” гэж дуугарсан.  Дараа нь чанга дуугарч эхлэх суурь нь 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд болсон Элчин сайдаар томилогдох гэж байсан Б.Хурцтай холбоотой Нээлттэй сонсгол болсон юм.

 

Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулсан тэр сонсгол дээр Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, А.Сүхбат нарын хамт орж үг хэлсэн. Харин үүнд нь “гомдсон” Б.Хурц АТГ-т хандсан. Энэ завсарт Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийх санаачлага гаргасан. Нэлээд гишүүн дэмжсэн.

 

Ингэж яваад тэрээр 2018 оны зургадугаар сарын 15-нд Б.Хурцын гомдлын дагуу АТГ-т мэдүүлэг өгсөн.

 

Харин тэндээс гарч ирээд “…Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна. Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна.

 

Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв. Улмаар баяр наадмын өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж 60 тэрбумаар Нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Сүүлдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг гаргасан.  Удалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүд Л.Оюун-Эрдэнэтэй нэгдэв. Тэд Сүхбаатарын талбайд хоёр ч удаа томоохон жагсаал зохион байгуулсан. Ингэсээр 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь гаргасан юм.

 

Товчхондоо, М.Энхболдын оронд Г.Занданшатар очиж, Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон.

 

Энэ томилгоонууд явсны дараа УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарыг чөлөөллөө.

 

Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад нь “орны хүн”-тэй болсон. Гэхдээ ерөнхий шүүгч энэ долоо хоногт тодрох тухай мэдээлэл яригдаж байна. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн энэ ажилд томилогдохоос өмнө, томилогдсоны дараа иймэрхүү үйл явдлууд болж өнгөрлөө.  Энэ бүхнийг түүх шүүнэ.

 

Гэхдээ өнөөдрөөр нь харвал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний хувьд олон дайсантай болжээ. “Эрдэнэт үйлдвэр”-т явуулсан ажиллагаа, Хөгжлийн банкны зээл, өмч хувьчлалууд, хууль хяналтын байгууллагууд гээд “оролдсон” сэдвүүд нь хэн хэний уур бухимдлыг хүргэх нь тодорхой.

 

Үүнийг баталсан нэгэн явдал саяхан болж өнгөрлөө. Эх сурвалжуудын мэдээллээр, Л.Оюун-Эрдэнэ Монголдоо том нэгэн эмнэлэгт хордлогын шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байжээ. Гэтэл хөл нь хавдаж үрэвсээд, тус эмнэлгийнхний зөвлөснөөр БНСУ-ыг зорьсон байгаа юм.

 

Шинжилгээ өгч, үзүүлээд иржээ. Түүнийгээ өөрөө тайлбарласан байна. Бас “…Жилийн 365 хоногт хагас бүтэн сайнгүй ажиллана гэсэн ч дөрвөн өдрийн ажлаа алдлаа. Уучлал гуйж байна” гэжээ. Харин түүний тайлбарыг доог тохуу болгох аян цахим сүлжээнд тун өргөн тархацтай, хэд хоног “байршсан” юм. Хорхой хүртэл биедээ хүрэхэд атирдаг гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг ЗГХЭГ-ын даргын гурван сарын хугацаан дахь янз бүрийн мэдээллийг дуулгахад ийм байна.

 

Тэрээр БНСУ-аас ирээд үргэлжлүүлээд “хагас, бүтэн сайн”-гүй л сууж ажиллаж байгаа бололтой. Гэвч юманд учир, суманд занги бий. Өдөр шөнөгүй сууж ажиллахыг “…Сайн ажиллалаа” гэхгүй.

 

Бас Баялгийн сан, Ирээдүйн 25 жилийн хөгжлийн хөтөлбөр нь цаасан дээр ч буугаагүй яриа хэвээр байгаа бол энэ залуу цаашаа хол явахгүй. Зүгээр л нэг амьтан хүн өрөөндөө дуудаж “реклам” хийгээд байдаг нөхөр байж таарна. Бас түүнийг хардаад байдаг шиг элдвийн томилгоонд хуруу, хошуу шургуулж суудаг ч байж мэднэ. Бүр наад зах нь улсын “урсгал зардал” дэмий үрж, гэрэл цахилгаан бараад сууж байдаг гэсэн үг.

 

Ингэхээр ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ гэрэлтэй цонхны цаана юу амжуулж суудаг нь сонин л юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Harinch eh ornoo gesen setgeltei zaluu setguulcj nar zarim ni heden haltar tugrugnii tuluu hunii hiiseniig harluulj bhaa bolimoor yum busad yuch hiihgui humuusiig yaagaad yum hiihgui bn gej bichej boldogui yum harinch mundag bn amrahch zavgui ingej ajilj bn gedeg ene uh bugshsan idee beer tiim amarhan arilahgui ih l temtsej bj alga bolgon shuu dee Oyunerdened amjilt husie
2019-05-11
Zochin:
Oyun -Erdeniig muulj kharluulakhiin khereggui. Kharin sain demjeed ogokh kheregtei. Unekheer khiiye , buteeye geed yavj baigaa zaluu khun. Daan ch archaagui khumuus ikh olon bna daa.
2019-05-10
Зочин:
Ажил хийж байгаа хүний битгий харлуул зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо удахгүй үнэн худлна харгдна дэмжиж байна
2019-05-07
Баатар:
Өдөр,шөнө хагас бүтэнээ мартсан тул хоолны хордлого нь хөлрүүгээ орсон байж таарах нь
2019-05-07
Зочин:
Эх орныхоо төлөө юм л хийх гэж энэ албан тушаалд очдог байх.Зах замбараагүй болсон энэ орныг дахин нэг цэгцлэх ажлыг энэ залууд үүрүүлчихээд туслаж дэмжихээсээ илүүтэй өө сэв хайж үл итгэх өнгө аясаар хандах нь их л зохимжгүй байна.Түрүү үед Ордны гэрэлтэй цонх Бал даргынх маань л байсан гэдэг.Тэр хүн амьдрах хугацаандаа өөрийн биеийг зөвхөн эх орныхоо төлөө л зориулсан байдаг.Өнөөгийн зарим хүн эх орноо гэхээсээ амин хувиа л яаж өөд нь татах вэ л гэдэг болждээ.Амин хувий нь хоёрт тавиад улс орных нь асуудлыг нэгд тавих бодолтой гарч ирсэн хүнийг хяхаж хавчих үзэл газар авсан шүү.С.Зориг энэ үзлээсээ л болсон.
2019-05-07
Зочин:
Ажил хийж байгаа хүний битгий харлуул зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо удахгүй үнэн худлна харгдна дэмжиж байна
zochin:
Hogoor duursen hamuursan tolgoitoi setguulch nertei amitan
2019-05-07
Уаваа:
Нялга амьтан бэ энийг бичигч дамдин хэн гнэ үү
2019-05-07
Hulsnii setguulch
2019-05-06
irgen:
hudaldagdsan soliotoi setgyylch ve yasan….ajillah heregtei bolood l ajillaj baigaa bizdee, toriinhon uls orniihoo toloo noir hoolgui, shaardlagatai bol amraltiin odryydeerch ajilladag um, hogjson ornuudiin torch tegj ajilladag, setgyylch guai ajlaa uls ornii toloo chiglyylvel yasan um be !!!!
2019-05-06
Огцорвол таарна:
Юу ч чадахгүй нусанбуу буувал таарна
2019-05-06
Дамдиночир худалдагдсан сэтгүүлч байна
2019-05-06
Иргэн:
Хөдөлмөрийн хууль зөрчлөө ч гэх шиг. Ямар ч улсад төрийн албан хаагчид шөнө болоод амралтын өдрүүдэд дуудагдан ажиллах нь ердийн үзэгдэл. Сэтгүүлч нар төрийн алба хааж үзээгүй болохоор тэнэг шалтаг бичиж амьтны доог болж байх шив.
2019-05-06
Оюука дүү минь ёстой нөгөө сүүний нэр шиг Биеэ бодоорой, ингэж шөнө өдөргүй сууж байж сая юу болов мэдэж байгаа биз , хөөрхий дөө өрөвдөөд хайрлаад байх юм дүүгээ , хэдий би танихгүй ч
2019-05-06
Худалдагдсан атаархсан сэтгүүлч бичиж дээ
2019-05-06
Zochin:
Ene yasan hutsdag setguulch ve?
2019-05-06
Зочин:
Амралтын өдрөөр ч гэсэн, үдэш орой ч гэсэн сууж ажиллах сэтгэл зүрхтэй байгаа нь сайн хэрэг. Ганц мод гал болохгүй олуулаа үлээж өрдөж байж шударга ёсны гал асна. Шальдар бульдир юмнууд шалчиганаж л байг, намайг илрүүлчих вий гэж л айж байгаа биз. Новшнуудыг хуйгаар нь шударга ёсны хайчаар тас тайрвал таарна.
2019-05-06
lalriin bicheech min:
chi ene heden uvaigui heden ugvvlbereeree ard tvmnii tarhi ugaana gewel mai shuu manangiin setgvvlch guai bitgii chudur bol
2019-05-06
Иргэн:
Энэ нээрэн юу гэх гээд байгаа юм?!Хѳгийн юмнууд бичих зүйлийн утгаа ч цэвэр гаргаж чадахгүй байж битгий атаархлаа худлаа үгээр бантан шиг юм бичмиглээд бай! Наад хүн чинь ѳѳрчлѳлт дужсах хугацааг 20 жилийн ажлаар тодорхойлсон тэр гь ч үнэн энэ бичиж байгаа нѳхдүүд ѳѳрсдѳа ороод нэг зарлага ч болтугай хийгэнд үзэх гэвэл дѳнгѳх үү? Хирээ мэдэж шүүмжилж бай!
2019-05-06
иргэн:
юу ч гэх гээд байгаа юм, үүнийг бичсэн хүн, дээд хүн гүйдлээ олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдгийг л засах санаатай л яваад байгаа биз дээ уг нь, тэр 5 залуу,
2019-05-06
ttt:
30jil mungu hulgailj deeremdsen batalgaa zarsan hulgachid6barigdaj unend yalgdalaa
2019-05-06
manan nurj bodoj uhehne 5zaluug ard tumen ard ni biishuu
2019-05-06
ЗГХЭГ ын Тэргүүн дэд дарга Баясгаланы л өрөө байнашдээ.
2019-05-06
Zochin:
Ene yasan hutsdag setguulch ve?