Москва хотноо онгоц осолдож, 41 хүн амиа алдлаа
2019-05-06

ОХУ-ын Москвагаас Мурманскийн чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн "Aeroflot" компанийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц осолдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг осол өчигдөр орон нутгийн цагаар 18.08 минутад болсон байна. "Ослын улмаас 41 хүн амиа алдаж, 37 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн" гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжлав.

 

Амиа алдагсдын дунд хоёр хүүхэд бий гэж албаныхан мэдээлжээ. Онгоцонд багийн нийт  таван гишүүн, 68 зорчигч зорчиж явсан байна. 

 

 

"Aeroflot"  компанийн "СУ 1492" чиглэлийн онгоц хөөрснөөсөө хагас цагийн дараа техникийн шалтгаанаар буцаж," Шереметьево"-гийн нисэх буудалд газардсан аж. 

 

Онгоц газардах үедээ газар хүчтэй мөргөх үед, хөдөлгүүрийн хэсэг гэнэт дэлбэрчээ. Нисэх буудлаас үйлчлүүлж байсан иргэд онгоцны сүйрлийн талаарх бичлэг, гэрэл зургуудыг нийгмийн сүлжээгээр нийтэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Газардсаны дараа шатдаг нь бас азтай бнашүү тэнгэрт шатаж сүйдээд унасан бол бүгд амь үрэгдэх блаа
2019-05-06