Талибанчууд цагдаагийн албан хаагчдыг гол байгаа болгожээ
2019-05-06

Алан хядах "Талибан" бүлэглэл цагдаагийн албан хаагчдыг гол байгаа болгосон террорист халдлага энэ амралтын өдөр зохион байгуулсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Террористууд Афганистаны хойд хэсэгт байрлах цагдаагийн төв байр руу довтолжээ. Халдлагаар цагдаагийн долоон албан хаагч амиа алдаж, олон хүн шархадсан гэнэ. 

 

Уг халдлагаас гадна Пул-е-Кумри хотноо амиа золиослогч этгээд их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан ачааны машин дэлбэлсэн байна.

 

"Халдлагаар амиа алдагсдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд" гэж Афганистаны Эрүүл мэндийн яамнаас уламжлав.  Мөн 50 орчим хүн шархдсан аж. 

 

Талибанчууд 2001 оноос эхлэн төрийн эрхийг авахыг санаархаж, өнцөг булан бүрт террорист халдлага зохион байгуулах болсон юм. АНУ тэргүүтэй орнууд тус бүлэглэлийн "хамгийн онц ноцтой террорист бүлэглэл" хэмээн тодорхойлж, цэргийн ажиллагаа явуулсаар байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин