Х.Баттулга: "Барс" худалдааны төвийн монопол тогтолцоог халах шийдлийг ярих хэрэгтэй
2019-05-06
 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна.

 

Энэхүү хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн салбарынхан үндсэн илтгэлээ танилцуулж байна. Илтгэл тавьж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний салбарынхантай хэлэлцүүлэгт оролцоно. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэг бол Мах, хүнсний ногооны хангамж, түүний баталгаат байдлын асуудлыг хэлэлцэж, цаашид хийх ажил, гаргах шийдлүүдийн саналыг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах байгууллагуудад, тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн газарт хүргэхээр бид хуран чуулаад байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах нь бүх нийтийн асуудал бөгөөд үүнээс ангид нэг ч хүн, нэг ч байгууллага байх ёсгүй.

 

Хүнсний аюулгүй байдал гэх цогц ойлголт нь гурван тулгуур дээр тогтдог. Үүнд, нэгдүгээрт, хүнсний хангамж нь найдвартай олон эх үүсвэртэй байх; хоёрдугаарт, зах зээл дээр эрүүл, баталгаатай, аюулгүй хүнс тогтвортой, хүрэлцээтэй байж хувь хүн газар зүйн байршил болон эдийн засгийн чадамжаас үл хамааран хоол, хүнсээ хүртэх боломжтой байх, гуравдугаарт, иргэд эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангасан ус, хүнсийг хадгалах, хэрэглэх суурь мэдлэг, дадалтай байх зэрэг асуудлууд багтдаг байна.

 

Бид 30 жилийн өмнөөс урьд өмнө хүнс бэлтгэдэг, боловсруулдаг, худалдаалдаг байсан тогтолцоогоо өөрчилж, зах зээлийн тогтолцоо руу шилжсэнээр хүн бүр, өрх бүр үйлдвэрлэгч гэсэн ойлголт түгэн дэлгэрч, үүнтэй зэрэгцэн хүн бүр өөрсдийн дур дураар хүнс үйлдвэрлэгч, хүнс импортлогч, худалдаалагч болж хувирчээ. Сүүлийн хориод жилд хүнсний салбарын бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэл нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн удирдлагаар хангагдаагүйн улмаас хүнсний аюулгүй байдлыг тодорхойлдог дээрх гурван тулгуур маань тогтворгүй байдалд орсон. Нэгэнт задарсан системийг буцаан тохинуулах, эмхлэн цэгцлэх амаргүй ажилд манай төр, засаг, үйлдвэрлэгчид, мэргэжлийн байгууллага, иргэд чамгүй их хүч зарцуулж байгааг бид сайн мэдэж байгаа.

 

Салбарын судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын ажилчид, хүнсний сүлжээний оролцогчдоос гарсан саналуудад үндэслэн хууль эрх зүйн орчныг шинэчлэх, дэлхийн хөгжилтэй улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон асуудлын шийдвэрийг төрийн бүх л түвшинд гаргасан боловч үр дүн сайн гарахгүй байна. Бид аливаа асуудлыг цогцоор нь буюу системээр нь харж, гарц, шийдлийг тодорхойлж, цаашид боловсруулах бодлого, гаргах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээгээ уялдуулан зохицуулахгүй бол 10, 20 жилийн дараа мөн л өнөөдрийнх шигээ системийн гажуудалд орж, өнөө л ярьдгаа ярьсаар, хийдгээ хийсээр суух вий гэж болгоомжилж байна. Бид түүхэн замналдаа цаг агаарын мөчлөг, улирлын онцлогоос хамааралтайгаар мах бэлтгэл, ургац хураалтыг явуулж ирсэн, хавар, зундаа махны болон хүнсний ногооны хангамж байнга доголддог байдлыг сөрөх, даван туулах шийдлийг одоо болтол олоогүй, хэрэгжүүлээгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй байна. 

 

Мэдээлэл, техник, технологийн хурдацтай хөгжлийн 21 дугаар зуунд амьдарч байгаа хэдий ч ийм дорой үйлдвэрлэл, доголдолтой хангамжтай байх нь таатай зүйл биш. Энд гагцхүү зөв бодлого, оновчтой шийдвэр дутаж байгаа бөгөөд үүнд сэтгэл, зүтгэл илт үгүйлэгдэж байгаагаас биш шийдэл, гарц өчнөөн байгаа. Бид  хүнсний салбарын хууль эрх зүй, хүнсний сүлжээний бүх үе шат, эдгээр үе шатад авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээний уялдаа, Монгол орны байгаль цаг уурт нийцсэн хүнсний аж ахуй, хүнсний ногооны шинэ сорт гаргахад чиглэгдсэн хөрөнгө оруулалт, дотоодын үйлдвэрлэгчийг дэмжсэн татварын бодлого, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн боловсрол, мэдлэгт анхаарах хэрэгцээ байна.

 

Хүнсний хангамж нь олон эх үүсвэртэй байх асуудал ихээхэн доголдолтой явж ирсэн бөгөөд хүнсний ногооны хангамжийг ихээхэн хэмжээгээр импортоор шийдэж ирсэн байдал арилахгүй байна. Уг нь дотоодын төмс, хүнсний ногооны жилийн нийт хэрэгцээ тийм ч их биш 370 мянган тонн орчим байгаа. Үүний 180 мянган тонныг төмс, 190 мянган тонныг бусад хүнсний ногоо бүрдүүлдэг. Ийм хэмжээний тариалалт, үйлдвэрлэл явуулах нөөц бидэнд хангалттай бий. Гэтэл 2018 онд хүнсний ногооны хэрэгцээний ердөө 42 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Аль 10 жилийн өмнө 2009 оноос эхлэн дотоодын төмсний хэрэгцээг 100% хангах хэмжээнд хүрсэн боловч одоог хүртэл гаднаас төмс зөөсөөр л байна. Хүнсний нарийн ногооны хэрэгцээний 90 гаруй хувийг импортоор хангаж байна. Импортын хүнсний ногооны нөөц, хангалт, хадгалалт, түгээлт, тээвэрлэлтийг Барс худалдааны төв дээр зохицуулж, хүнсний ногооны үнийг тэнд тогтоож байгаа монопол тогтолцоог халах шийдлийг бид ярих ёстой болж байна.

 

Жилийн дөрвөн улиралд иргэдээ шинэ ургацын ногоогоор хангахад 4 улирлын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Тийм учраас хүлэмжийн дэвшилтэт цогцолбор аж ахуйг барьж байгуулан, хүлэмжийн ах ахуй эрхлэгчдийн мэдлэг чадварыг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажилд төрөөс дэмжлэг үзүүлэх, хадгалалт борлуулалтын сүлжээг бүрдүүлэх, хүнсний ногооны зоорь агуулахуудын ашиглалтыг сайжруулах зэргээр цогцоор нь хандах ёстой болж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдад олгох татаас хуваарилах ажлын хүрээнд шилэн болон пластик хүлэмжийн барилгын 50 хүртэл хувьтай тэнцэх капитал хөрөнгө оруулалтын зардлыг хариуцдаг юм байна. Энэ мэт бусад улс оронд Засгийн газраас хүлэмжийн аж ахуйгаа дэмждэг оновчтой бодлогыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлага бидний өмнө тулгамдаж байна.

 

Мөн хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварын дэгдэлт 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар олон тохиолдол бүртгэгдэж 337 хүн өвчилсөн нь хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх, тогтсон хяналт хийх арга барилыг өөрчлөх, хууль эрх зүйн орчны гажуудлыг засах шаардлагатай байгааг харуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар 2013 оноос эхлэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулдаг болсон. Гэвч Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төлөвлөгөөт шалгалтыг заавал оны эхэнд зарлаж, тогтсон хугацаанд шалгалт хийхээр хуульчилсан тул мэргэжлийн хяналтынхны хийж буй шалгалт ямар ч үр дүнгүй, ор нэр төдий болох үндэс бүрэлджээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалт, худалдаа үйлчилгээ эрхлэгчид төлөвлөсөн шалгалтын үеэр л стандарт шаардлагыг баримталж, бусад үед аж ахуй эрхлэлтийг стандарт бусаар явуулах эрсдэл байсаар байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж, хүнсний сүлжээний бүх шатанд бодит нөхцөл байдалд тохирсон хяналт шалгалтаар энэ үр ашиггүй байдлыг халах, эрсдэлийг арилгах хэрэгтэй байна.

 

2017 онд Хүнсний аюулгүй байдал Үндэсний чуулганыг миний бие санаачлан зохион байгуулж, уг чуулганаас төрийн байгууллагуудад хандсан 17 заалт бүхий зөвлөмж гарсан боловч хэрэгжилт тун хангалтгүй, бодит үр дүн гарсангүй. Дүгнээд хэлэхэд Монгол Улсын хүнсний аюулгүй байдал суурь шаардлагуудыг бүрэн хангах хэмжээнд биш байна. Хийх, шийдвэрлэх, сайжруулах асуудал маш их байна. Хүн амаа аюулгүй, баталгаат хүнсээр бүрэн, тогтвортой хангахад төр, төрийн бус байгууллагууд, энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн, мөн хэрэглэгчид ч анхаарах, тал талын идэвхтэй хариуцлагатай оролцоо чухал болоод байгааг сануулъя.

 

Хүнсний салбарын хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоог хангахад төлөөлөгчид, оролцогчид Та бүхэн анхаарлаа хандуулж, бодит шийдлүүдийг Засгийн газарт санал болгон, үр бүтээлтэй ажиллана гэж найдаж байна. Миний бие хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж, гарц шийдлийг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Засгийн газарт үүрэг чиглэл өгч, хамтран тууштай ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна хэмээв. 

Эх сурвалж: President.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Gongor:
Bi delguurinhee baraag barsaas avdag haramsaltai ymaa toriin heden hulgauchaa shiidej chadahgui baij heden ard irgedde er biraa gargah ym da yaagad baraa n yimd baij bhgui gej yaagaad ard tumniig denduu basaj bna da
2019-05-08
mongol:
bid buh tuts, buh 8 neriin baraanii delguuruud bugd barsaas baraagaa tsugluuldag ,hunsnii buunii gants naidvartai gazar, ene gazriig ingej bolohgui, il hudaldaa hiideggui , zogsool baga l bolhoos buh yum amar
2019-05-08
irgen:
yurunhiilugch hunsnii zah zeeliig or tas oilgohgui meddegguin bn, bars deer hyatadaas tums orj irdeggui, mun monopi togtooson yum bhgui, hyamd zarlaa gej daramtalj baival ard irgeded mash hund tusna, busad uchnuun olon zah hudaldaanii tuvuud bn. Deerees ni bars deer hudaldaa hiideg humuus bol bugd tarialanchud ,mongiin hamgiin mundag tarialanchid
2019-05-08
Uuuka:
Bi lav barsiig demjiji bna yaahav de tordoo adlagdsan mongolinhoo ard irgediig hunseer hanagaj baigaa Tsoriin fante zah shu chaavas da bars zah ooroo nogoo oruulj irdeggui shu ter baitugai toms ch orj irdeggyi
2019-05-08
zulaa:
harin tiimee ene heden biznesiin humiuusee ingej daramtalj ajil hiine gej yu bhav de nomhon temeeg noolhod amarhan gedeg shig ard tumniig doromjilj hanahgui ymaa
2019-05-08
Mci:
Tanii toms 1 kg hed we? Ta bars deer hytad toms haana zaragdaj bgaag zaagaad ogooch bi l law ywaad olohgui bn
2019-05-08
Mci:
Nogoo tarisan hedhen humuusiin nogoo hadand garch ard irged ni awch idej diildehgui unetei boloh bhdaa. Mahaa uniig ni barij chadahgui bj. Ehleed hangahaar ih tarialalt hiigeegui bj iim yum yridag zow uu. Hangahaar ih bgaad une hymd bwal hytad nogoo awch ideh hun bhguishd.
2019-05-08
zulaa:
harin tiimee ene heden biznesiin humiuusee ingej daramtalj ajil hiine gej yu bhav de nomhon temeeg noolhod amarhan gedeg shig ard tumniig doromjilj hanahgui ymaa
Tulgaa:
Erinhilogchoo hunsni ayulgui baidal gej hondoj yarij bga chn zov harin bars zahiin monopol halah gedeg chn mash buruu ter gazar chn heden mingan hun amidralaa zalguulj amidarch bga sudalgaa medeelele zov l gargah heregtei yg haanaas importoor hunsni nogoo barsaar orj irj bgaa gej hudal medeelel tsatsah bolob
2019-05-08
Irgen:
Vgvvshtee tiim yum baihguuu gej bodoj bn harin gants heleh sanal bain busad zahuud shig alban yosniii 7honogt 1amardag odortei baimaar yum shig sanagdsan shv
2019-05-08
Irgen:
Eronhiilogch mash buruu zuil hiilee de
2019-05-08
Mongol:
Bi bars deer ajildaggui hunsee avadg hun l de ymartaich hunsni taliin buh l zuil baidag neg doroos hudaldaagaa hiijehdeg amar l baidag l ym bidni tsalin hed bilee teghed hunsee himd avchihdag bolohoor barsin taldaa zogsnoo
2019-05-08
Ene hun enhiig sahiulagch mon uu mongol yllaa geed bdag helsen yarisandaa baigaach
2019-05-08
Ard tumnii hileng hodolgoj bgad boslogo garna shu eronhiilogchoo b
2019-05-08
Humuusiig ingej daramtlahaa bolildoo eronhiilogchiin dor ajildag ulsuud n ajilaa zov taniltsulaachee barsaas iluu zondoo tulgamdsan asuudal baij bhad jirin muu yadarsan hudaldaa erhlegchiig taivan bailga
2019-05-08
Arai l jijig ym yarih ym da tsaana chn ulsiig chn hudaldaad duuslaa gej
2019-05-08
Jiriin ard irgediig biznesiig hodolmoriig shulhaa boli 76 teneg bid nar yaasiin ta naraas guilga gugaa yu ta nart tatvar tolj ta nariig tejeej bna malnuud min
2019-05-08
Hen negni bichsen materialigbunshih gej baiga bol exleed materialaa ooro sain unshij bigaach de
2019-05-08
Bars zahiin zahiral bol mash zarchimch huns ayulgui baidaliin mash saih sahij mongoliin ard tumniig eruul hool huns heregleesei gej mash ih husej ternihe toloo mash sain ajilaj baigaa hodolmorloj baigaa hun
2019-05-08
Huni hiisen hodolmoriig unguituuleh amarhan harin bars zahiin biznes erhlegch nar bol hamagiin shudragaar biznesee erhelj ard tumend eruul himd buteegdehuun borluulj baigaa
2019-05-08
irgen:
bars zah zeed dan mongol hudaldaachid, dan mongol tariachid ajillaj hudurludug , gants hunsnii laboratoritoi gazar, neg honoson buteegdehuun neg ch bhgui , ulsaas neg ch tugrug ideegui , uur uchnuun olon hudaldaanii tuv ,supermarket, zahuud baina , bugd uchnuun olon honoson yum uchnuun unetei zarj baina, ted nartai temteech, hamgiin shudraga ajillaj hudulmurluj baigaa humuustei ingej buruu temtsehee bolioch
2019-05-08
eronhiilogch ooroo hitad tomsoo zarhaa bolij uz bars zah deer chn olon mingan ard irged amidral ahuigaa zalguulj bgabymar ch sudalgaa shinjilgee bhgui ooroo medehgui bj bj iim hariutdlaggui medeelel ogohoo bolij uz
2019-05-08
Ooriin tolgoigui ym uu bars zah deer importoor orj irdeg nogoo baihgui 76 hulgaichaa l tseverlej uz ochnoon hiih ajil niigemiin tulgamdsan asuudaluud baina tuunigee shiid mongol ulsiin torii terguun iim jijig asuudal yariaad baih n onts bish
2019-05-08
Ene zavaan ard irgediig moljih sistemee eronhiilogchoo bolih heregtei shuu hitaduudad gazariig n avch ogoh gej oroldoj bga biz harin ch bars zah deer himd untei mongoliin ard irgeded arai l oir ajildag zah shu
2019-05-08
end monopol baidal neg ch bhgui eronhiilogch hiih ajil bhgui ard irgediin biznesiig oroldhoo boli
2019-05-08
иргэн:
Ерѳнхийлѳгчѳѳ хятадаас тѳмс оруулахаа болиочээ.Жаахан тѳмс тариад борлохгүй хятад тѳмс борлогдоод байнаа.Нарийн ногоо нь ч одоохондоо авана биз.
2019-05-07
Mci:
Tanii toms 1 kg hed we? Ta bars deer hytad toms haana zaragdaj bgaag zaagaad ogooch bi l law ywaad olohgui bn
зочин:
Барсын монопол байдлыг халах нь зөв. Сайжруулах цаг хугацаа зөндөө байлаа, худалдаачдаас олон жил ашиг хүртэхээ л бодохоос түмэн олноо боддоггүй, бохир заваан газар.
2019-05-06
ер нь яг үнэн шдэ тэр нэг балиар газар ганцаараа монопол байлаа гээд ер орчин нөхцөл байр байдал нь сайжирсангүй зайлуулах хэрэгтэй
2019-05-06
irgen:
er ni yamnuud hariuzsan ajlaa hiij meddeggui onoodruug hyrch baigaa shyydee ene deer bas ilyy anhaarah estoi, B eronhiilogch zov um hondloo
2019-05-06
зочин:
салбарын яам нь бүртгэл, статистикийн мэдээллээ шат шатандаа эрс сайжруулах шаардлагатай. ингэж байж зөв бодлого боловсруулж, оновчтой шийдвэр гаргаж чадна. аймаг, нийслэл, сум, дүүрэгт баахан л хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага ажилтнууд байдаг. хөдө өгадаа шалгалт хийхээс өөр онц ажилгүй хүмүүсээ чанаржуул.
2019-05-06