Өөр бүлгийн цустай охиноос нь элэг шилжүүлэн суулгажээ
2019-05-06

Монгол Улсад анх удаа цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг /2019.04.16/ амжилттай хийжээ. Энэ талаар Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, УНТЭ-ийн ЕМЗК-ийн дарга, доктор, хүний гавъяат эмч О.Сэргэлэн, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн, УНТЭ-ийн ЕМЗК-ийн мэс заслын эмч, доктор Л.Амгалан нарын хүмүү өнөөдөр /2019.05.06/   мэдээлэл хийлээ.

 

 

Монгол Улсад анх УНТЭ-т амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын Асан анагаах ухааны төв эмнэлгийн профессор Lee Sung Guy ахлагчтай элэг шилжүүлэн суулгах багийн хамт УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулга баг хамтран 45 настай эмэгтэйд амжилттай суулгаж байжээ. Үүнээ хойш нийт 33 тохиолдолд хамтран элэг шилжүүлэн суулгасан байна. УНТЭ-ийн ЭШСБаг 2015 онд бие даасан анхны тохиолдолоо хийж байсан бол ийнхүү 42 даь тохиолдлоо амжилттай хийжээ.

 

Энэ талаар “Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, УНТЭ-ийн ЕМЗК-ийн дарга, доктор, хүний гавъяат эмч О.Сэргэлэн “54 настай Э гэдэг хүнд охиноос нь буюу цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгасан. Өвчтөн Э B, D вирусын гаралтай элэгний хатууралтай, элэгний хавдартай хүн байсан. Хагалгааны дараах 10 хоногийн байдлаар өвчтөний биеийн байдал сайн байна. Бид маш сайн бэлтгэсэн. Цаашид манай баг бие даан энэ төрлийн мэс заслыг хийх бүрэн боломжтой гэдэг итгэлтэй боллоо” гэлээ.

 

УНТЭ-т нийт 75 тохиолдолд элэг шилжүүлэн суулгаснаас хоёр тохиолдолд тархины үхэлтэй донороос, 4 тохиолдолд хүүхдэд, 69 тохиолдоолд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан байна. Харин цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хийсэн нь энэ аж.

 

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг улсын төсөвт суулгасан. Гэхдээ бүлэг тохироогүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын цус, цусан бүтээгдэхүүний өртөгт нэг иргэн дунджаар 30 гаруй сая төгрөг зарцуулах аж. Харин бүлэг тохирсон тохиолдолд 10 хүрэхгүй сая төрөг зарцуулдаг байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УНТЭ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатар “Цусны бүлэг тохироогүй донороос эртхэн шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ гэдэг донорын хүрэлцээг нэмэгдүүлсэн асар их ач холбогдолтой үйл явц гэж үзэж байгаа. Хэдийгээр амьд донороос цусны бүлэг нь тохирсон хүнд  мэс засал хийх нэг хэрэг. Гэтэл цусны бүлэг тохироогүйгээс ээждээ, аавдаа, хүүдээ донор болох хүсэлтэй хүн байгаад байгаа боловч чадахгүйд хүрдэг. Энэ үйл явц цаашдаа үгүй болох юм. Ийм өндөр ач холбогдолтой мэс засал юм” гэдгийг онцоллоо.

 

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг ЭМЯ-ны ёс зүйн хороогоор 2011 оны 11 дүгээр сарын 28-нд баталсан. Үүнээс хойш элэг шилжүүлэн суулгасан 75 хүнээс 20 гаруй хүн нь элэгний хавдартай байсан аж. Одоогоор хавдарын тархалт илрээгүй тэд бүгд эрүүл энх амьдарч байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мэсзасал амжиллтай хийгдэж болно. Өөр хүнээс авсан эрхтэн хүний организмд дасан зохицож хүлээж авах хугацаа нь 3-4 жил байдаг. Дасан зохицоод хүлээж авсан үeд л амжиллтай боллоо гэж үзнэ
2019-05-06
гарчиг нь гэмт хэрэг хиичихсэн юм шиг ойлгогдохоор болжээ
2019-05-06