Чингис хот-Бэрх чиглэлийн түүхэн аялал жуулчлалын авто замын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ
2019-05-06

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Түүнтэй хамт тус аймагт ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүхэн аялал жуулчлалын замын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.

 

Чингис хот-Бэрх чиглэлд шинээр тавигдах хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчээр “Анандын зам”, “Наранбулаг-Хан” ХХК-иудын түншлэл шалгараад байгаа юм. Замын ажил маргаашаас буюу 05 дугаар сарын 06-наас эхлэх бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар гүйцэтгэгч компаниудын зүгээс Л.Оюун-Эрдэнэ сайдад танилцуулсан юм. Энэхүү Чингис хот-Бэрх чиглэлийн авто замын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа учраас санхүүжилт гацах, удах зэрэг гэнэтийн бэрхшээл гарахгүй бол ирэх 11 дүгээр сарын 01 гэхэд ашиглалтанд хүлээлгэж өгөх боломжтой гэлээ. Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд гүйцэтгэгч компаниудад хандаж хэлсэн.

 

Мөн төсөв, хөрөнгө гацах, саатах вий гэдэгт санаа зовохоос илүүтэй замын чанарт анхаарч, товлосон хугацаандаа ашиглалтанд оруулах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрбээр, “ Түүхэн аялал жуулчлалын зам бол маш том, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Мөн ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” гэсэн 2 нисэх буудлыг ашиглалтанд оруулах гэж байна. Мөн хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолборуудыг ашиглалтанд оруулна. Тэгэхээр гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал ихсэнэ гэсэн үг. Тийм учраас Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно. Ер нь түүхэн аялал жуулчлал бол Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол улсын асуудал биш, Монгол туургатныг хамрах, тэднийг даллан дуудах томоохон асуудал болж байгаа юм. Энэ хэрээр гаднаас ирэх жуулчдын урсгал нэмэгдэх тооцоо байгаа. Тэгэхээр ийм түүхэн, чухал бүтээн байгуулалтанд гар бие оролцож байгаагаараа Та бүхэн бахархах хэрэгтэй. Чанаргүй, насгүй зам барьчихаад өнөөх нь хоёр жилийн борооны усанд урсаад явчихаж байгаа жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ бол монголчууд чанаргүй, гадныхан сайн гэдэг ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. Товлосон хугацаандаа замаа ашиглалтанд оруулаарай. Та бүхэнд би итгэж байна.” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Songuuliin showgaa boli 2020 ond gudamjind chini gargana ard tumen dungee ali ert tavisan. bitgii jujigle shudarga tsarailj
2019-05-07