Байнгын хороод хуралдана
2019-05-07

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан УИХ-ын байнгын болон түр хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
 

Хэлэлцэх асуудал:

 

 

 

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

 

 

  • “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох.

 

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 

Хэлэлцэх асуудал:

 

 

 

  • Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайлан /Үндэсний аудитын газар 2019.05.03-ны өдөр ирүүлсэн/;

 

  • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал;

 

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал.

 

3. Цахим бодлогын түр хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
 

Хэлэлцэх асуудал:

 

  • Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;

 

  • “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;

 

  • Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох.

 

4. Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:


Хэлэлцэх асуудал:

 

  • Түр хорооны ажлын төлөвлөгөө батлах;

 

  • Бусад.
Shuud.mn
Сонин хачин