Төв аймгийн зам "там" болох вий
2019-05-07

 

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил явагдаж байна. Энэ бол олон жил хүлээлгэсэн маш том бүтээн байгуулалт.

 

Зам засвар, шинэчлэлтийн бүтээн байгуулалттай холбогдуулан том оврын болоод хүнд даацын автомашинуудыг Баянзүрхийн товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор хот руу нэвтүүлж байгаа.

 

Удахгүй шинэ замаар сүнгэнэн давхих өдрийг сэтгэлдээ зурагласан Налайхын иргэд бүтэн тойрч гурав дахин урт зам туулж Улаанбаатар хотод хүрч байгааг саад, бэрхшээлд тооцохгүй харин ч Төр, засгийн бодлого шийдвэрт баярлаж хүлээцтэй хандаж буй.

 

Харин Төв аймгийн Зуунмод хотын иргэд хүнд даацын олон машин холхих болсонд тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлсээр байна. Улаанбаатар хотоос Төв аймаг 45 км-ын зайд оршдог, нийслэлтэй хамгийн ойр аймаг. Тиймээс ч тус аймгийн иргэд, оршин суугчид өдөр бүр хичээл, сургууль, ажилдаа аймгаасаа явж, буцах нь элбэг.

 

Зуунмод хотын оршин суугч Б.Ганчимэг “Манай ажил Улаанбаатар хотод, Модны хоёрт байрладаг. Би өглөө бүр 06.00 цагт Зуунмод хотоос ажилдаа явдаг. Манай аймгаас хот хүртэл зам харьцангуй энхэл, донхолгүй эвдрэл багатай. Гэтэл долоо хоногийн өмнөхийг өнөөдрийнхтэй харьцуулахад маш их эвдэрсэн байгаа нь ажиглагдлаа /дээрх зургийг үзүүлэв./. Үүнийг Налайхын замыг засч байгаа тул хүнд даацын том машинууд өдөр, шөнөгүй зорчих болсонтой холбоотой гэж бодож байна. Налайхын зам 11 дүгээр сард ашиглалтад орно гэсэн. Тэр болтол манай аймгийн зам Налайхын зам шиг нүх сүвтэй, хагархай цоорхойтой хэцүү болох вий гэж санаа зовж байна.

 

Налайх хотод ойрхон тул иргэд нь хот руу ажил, хичээлдээ явдаг шиг манай аймгийн маш олон хүн өглөө хот руу ажилдаа явж орой аймаг руу гэртээ харьдаг. Тэгэхээр зам бол маш чухал. Налайхын замыг засч байгаа нь сайн хэрэг ч эргээд баруун талдаа Төв аймаг замгүй болчихвол тун хэцүү. Үүнийг төр, засгийн удирдлагууд анхааралдаа авмаар байгаа юм” хэмээн учирласан юм. 

 

Д.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
налайхын иргэн:
Шинэ бүтээн байгуулалт болж байгаа ч нөгөө замаа эвдэдгэн тун тоогүй эдр хаха ер нь бол налайхын хуучин замыг нь хэсэг хэсгээр нь янзалах эсвэл бүр хуучин замаа үлдээгээд хажууд нь шинээр зам тавих ёстой байсан юм даа. хуучин замыг бүгдийг нь хуулчаад дэмий сууж байх ч гэж дээ. 5км ээр нь тасдаад хийчкү эсвэл бүр болиод хажуугаар зам хийгээд хуучныг нь том оврын ачааны машины зам болгочкү. мөн тэнэг хүмүүс шүү. хуулаал хавтанг нь ачаал яваж байдаг бөөн зардал байгаа да.
2019-05-09
Нэгийг нь хийхийн тулд нѳгѳѳзамыг сүйтгэх хэрэг байнауу энэ чинь иѳнгѳ идэх л арга ирэх жилийнхээ тѳсѳвт тѳв аймагийн зам засна гэж суулгаад талын иднэ идэж хандаггүй бузарууд
2019-05-07
ардчилсан намын үед төв аймаг минь сайхан замтай болсон юмсан одоо энэ удирдаж бгаа махан толгойтууд замаа эвдүүлээд дууслаа.хүүкрүү яриж хэлээд замаа засуулаарай малнуудаа..
2019-05-07
fdsdf:
Балайнууд ер нь улс орныг авч явж чадахгүйнээ. 30 жилд энэ УБ руу орж гардаг 3-хан замаа аятайхан шийдэж чадаагүй малнуудтай ер нь юу ярих вэ? За тэрнээс өмнөх дарга нар арай дээр байсан ч бас л найр наадам хэссэн дуракууд байсан нь харагддаг. Энэ Авилгалч намуудыг яах вэ?
2019-05-07
Зочин:
УБ- Зуунмодын замыг 2015 онд зассан шүү дээ
2019-05-07
Zochin:
UB-Zuunmod hyreh zamiig 1980-aad ond huchilt hiisen. Huchilt hiihdee ul suuriig todiilon sain behjyyleegyi, barag horson deer ny tegshilj baigaad l huchilt hiisen avto zam shyy dee. Odoogiin hynd daatsiin avtomashinii achaalliig daahgyi. Ikh zasvar hiigeegyi barag 40 jil bolson, argagyi shyy dee.
2019-05-07
Үнэн үг:
Тооцох л асуудал даа. Нэг ажлыг хийх гээд нөгөөг нь сүйтгэж болохгүй эвдэрлийг засах зардлыг Налайхын замын зардалд багтаах нь зөв.
2019-05-07