"Game of Thrones"-ийн шинэ ангид "Starbucks"-ийн аяга багтжээ
2019-05-07

Олон сая үзэгчдийг байлдан дагуулаад буй "HBO" сувгийн "Хаан ширээний тоглоом" киноны сүүлчийн цуврал болох наймдугаар бүлгийн II анги өчигдөр нийтийн хүртээл болжээ.

 

 

Тэгвэл уг цувралд "Starbucks"-ийн кофены аяга багтсан нь үзэгчдийг гайхшруулж буй талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Тус цувралын сүүлчийн анги тус бүрийг 15 сая ам.доллараар бүтээж буй бөгөөд кино багийнхан шинэ ангид орчин үеийн аягийг багтаасан нь цахим ертөнцөд жинхэнэ түймэр дэгдээж байна. 

 

Кино багийнхан зураг авалтын үеэр алдаа гарсан уу эсвэл санаатайгаар "Starbucks"-ийн аягийг багтаасан уу гэдэг нь тодорхойгүй юм. 

 

 

Үзэгчид "Уг үзэгдлийн төлөө "Starbucks" их хэмжээний мөнгө төлж, маркетинг хийсэн. "Хаан ширээний тоглоом" цуврал 10 жил дэлгэцнээ гарахдаа ийм алдаа гаргаж байгаагүй. Энэ бол кино багийнхан болон "Starbucks"-ийн хуйвалдаан" гэлцгээжээ. 

 

 

"Starbucks"-ийн аяга гарсан киноны хэсэг гэрэл муутай орчин байсан учир жүжигчид эсвэл кино багийнхан санамсаргүйгээр аягаа зураг авалтын талбайд үлдээсэн байж болзошгүй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин