"Ройтерс" агентлагийн сэтгүүлчид 500 өдрийн дараа СУЛЛАГДЛАА
2019-05-07

Мьянмар улсад хоригдож байсан "Ройтерс" агентлагийн хоёр сэтгүүлч болох 33 настай Ва Лонфе, 29 настай Киав Со О нар өнөөдөр суллагдаж, эрх чөлөөтэй болсон талаар тус агентлагийн цахим сайт мэдээллээ. 

 

 

Тэд Мьянмарын шашны цөөнхийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдээлэл цуглуулж байхдаа баригдсан юм.

 

Армийнхан роханжи иргэдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулж байхдаа ойролцоох Ин Дин тосгонд нуугдаж байсан роханжи залуусыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийг сэтгүүлчид мөрдөж байжээ. 

 

Шүүхээс сэтгүүлчдэд "төрийн нууц задруулсан" хэмээн буруутгаж, долоон жилийн ял оноосон билээ. 

 

Сэтгүүлчдийг гэнэт сулласан шалтгаанаа Мьянмарын эрх баригчид "Шинэ оноо угтаж буйтай холбогдуулан "Ройтерс" агентлагийн сэтгүүлчдэд төрийн өршөөл үзүүлэхээр боллоо" гэж мэдэгджээ. 

 

"Сэтгүүлчид 500 өдөр хоригдсоны эцэст ийнхүү гэртээ харьж, ажлаа үргэлжүүлэн хийхээр болсонд баяртай буй"-гаа "Ройтерс" агентлагийн ерөнхий эрхлэгч твиттер хуудастаа жиргэжээ. 

 

Шашны цөөнхийн талаарх мэдээлэл цуглуулж, хилс хэргээр ял сонссон Ва Лонфе болон Киав Со О нар сэтгүүл зүйн "Оскар" гэгддэг 2019 оны "Пулитцер"-ийн шагналыг олгосон билээ. 

 

Роханжи иргэдийн эсрэг явуулсан цэргийн ажиллагааны үеэр 730 мянган хүн дүрвэж, өдгөө Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Vnen
2019-05-08
hrist bvsgui:
Lal shashinTai hvmvvs bol aluurchin baidag!
2019-05-08
Bold:
Vnen
рохинжа гээч
2019-05-07