ЭЕШ өгөх сурагчдын тоо эрс цөөрсөн ШАЛТГААН
2019-05-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн хаврын “трэнд” сэдвийн нэг нь ЭЕШ. Өнгөрсөн 2018 онд ЭЕШ өгөхөөр 43846 шалгуулагч бүртгүүлж байсан бол энэ жил 18130 хүүхэд бүртгэлд хамрагджээ. Нийслэлийн хэмжээнд гэхэд өмнөх жилүүдэд дунджаар 30 мянган хүүхэд төгсөж байсан бол энэ жил арванхоёрдугаар ангийг ердөө 6,668 хүүхэд төгсөнө.

 

Улсын хэмжээнд ингэж арванхоёрдугаар анги төгсөгчид болоод ЭЕШ-д хамрагдах шалгуулагчдын тоо эрс цөөрсөн нь Монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой болсонтой холбон тайлбарлаж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.

 

Долоон настайдаа сургуульд элссэн хүүхдүүдийн сүүлийн төгсөлт энэ онд болно

 

-ЭЕШ-ын бэлтгэл ажил эхэлчихсэн үү? Энэ жил хичнээн шалгуулагч бүртгүүлсэн бэ?

 

-ЭЕШ-ын бүртгэл дуусаад шалгалтын бэлтгэл ажил эхэллээ. Энэ жил ЭЕШ-ыг шууд засалтын шилэн технологид суурилан явуулна. Хүүхдүүд шалгалт өгсөн даруйдаа анхны дүн оноогоо мэддэг болно гэсэн үг. Энэ жил ЕБС-ийг 17 мянга орчим хүүхэд дүүргэж байгаагаас ЭЕШ өгөхөөр 18130 шалгуулагч бүртгэлд хамрагдсан байна. Эдгээрийн 80.2 хувь нь энэ онд төгссөн шалгуулагч байгаа бол эмэгтэй шалгуулагч 9570, эрэгтэй шалгуулагч 8560 байна.

 

-Өнгөрсөн жил 30 мянган шалгуулагч ЭЕШ өгсөн бол энэ жил ердөө 18 мянга болж цөөрсөн нь юутай холбоотой вэ? Үнэлгээний байгууллагын хувьд үүнийг тайлбарлавал?

 

-Энэ нь 12 жилйн боловсролын тогтолцоонд шилжсэнтэй холбоотой. Долоон настайдаа сургуульд элссэн хүүхдүүдийн хамгийн сүүлчийн төгсөлт энэ жил тохиож байна. Тийм учраас төгсөгчдийн тоо цөөн байгаа юм. Өнгөрсөн жил долоо ба найман настай хүүхдүүдийн холимог төгсөлт байсан тул төгсөгчдийн тоо харьцангуй өндөр байсан. Харин ирэх жилээс зөвхөн зургаан настай сургуульд элссэн хүүхдүүдийн анхны төгсөлт ирэхээр төгсөгчдийн тоо буцаад өснө. Энэ жилийн хувьд зөвхөн долоон настангууд төгсөж байгаа төгсөлт юм. Тиймээс төгсөгчдийн тоо цөөрсөн юм.

 

Шалгалтад унасан 450 хүүхэд энэ жил  их, дээд сургуульд элсэх боломжгүй болсон

 

 

-ЭЕШ өгөх сурагчдын тоо буурсан нь Монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой болсонтой холбоотой юу?

 

-Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний шалгалтан дээр нийт 18000 орчим шалгуулагч хамрагдсан. Үүнээс 16500 нь шалгалтдаа тэнцсэн. Эхний шалгалтад унасан, хангалтгүй оноо авсан, 400-аас доош оноо авсан, эхний шалгалтад хамрагдаж чадаагүй гэх шалтгаантай 3100 гаруй шалгуулагч дахин шалгалтад хамрагдсан.  Хоёр үе шаттай шалгалтын дараагаар энэ жил их, дээд сургуульд 450 орчим хүүхэд элсэх боломжгүй болсон. Эдгээр хүүхдүүд нь монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан гэсэн үг.

 

-Нэгэнт хэл, бичгийн шалгалтын босго оноог давч чадаагүй учраас ЭЕШ өгч, их сургуульд элсэх боломжгүй юу?

 

-ЭЕШ-аа өгч болно. Харин их, дээд сургуульд элсэх боломожгүй. Шалгалтаа өгөөд их, дээд сургуульд элсэх болзлыг хангасан оноо авчихна. Харин ирэх жил Монгол хэл, бичгийн шалгалтдаа сайтар бэлдэж байгаад дахин өгч тэнцээд их, дээд сургуульдаа элсэх боломжтой юм. Учир нь Монгол хэл, бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж хуудас хоёулаа 2.5 жилийн хүчинтэй байдаг. Тиймээс энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг хангалтгүй өгсөн бол ирэх жил дахин өгөх бүрэн боломжтой.

 

Монгол бичгийн даалгаврыг олонх нь муу гүйцэтгэж байгаад санаа зовж байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Залуу үеийн хэл, бичгийн мэдлэг болоод шалгуулагчдын сурлагын амжилтыг үнэлбэл?

 

-Нийт шалгалтад хамрагдсан шалгуулагчдын сурлага амжилтыг дөрвөн агуулгаар гүйцэтгэлийг нь аваад үзэх юм бол хүүхдүүдийн хувьд уншаад, ойлгох даалгаврыг харьцангуй сайн гүйцэтгэсэн байна. Сүүлийн жилүүдэд даалгавар гүйцэтгэлийг харж байхад хүүхдүүдийн зөв бичгийн чадвар өсч байгаа.

 

Бидний ганц санаа зовоож байгаа зүйл бол монгол бичгийн даалгаврыг дийлэнхдээ муу гүйцэтгэж байгаа нь ажиглагдлаа. Бүгд биш ч дийлэнхи нь хангалтгүй байна. Гэхдээ эцсийн тайлан мэдээлэл гараагүй байна. Тиймээс хэл, бичгийн шалгалтад олон хүүхэд унасан гэдэг үнэн бодитой мэдээлэл биш юм. Хэл, бичгийн шалгалтын анхны оноог хэмжээст оноонд шилжүүлэхээр нийт шалгалтад хамрагдсан хүүхдийн 15 хувь нь л 400-аас доош оноо авдаг. Тэгэхээр нийт 20 мянган хүүхэд шалгалт өгөхөд үүнээс 3000 орчим нь л хангалтгүй оноо авч байна гэсэн үг. Массын хувьд өндөр тоо биш. Шалгалтад унасан хүүхдүүдийн материалыг тусд нь шалгаж авч үзэхээр үнэхээр их, дээд сургуульд суралцахад хараахан бэлэн биш хүүхдүүд шалгалтад унаж байна.

 

Шалгалт босго оноотой болж байгаа нь цаашид монгол хэл, бичгийн дархлааг, хэрэглээний чадварыг өсгөх, монгол хэлний хичээлийн сурлагын амжилтыг ахиулах зэрэг олон сайн эерэг үр дүн үзүүлнэ. Тиймээс босго оноо байсаар л байна. Иймд сурагчид хичээх хэрэгтэй. 2027 оноос эхлээд бүх албан хэргийг хос бичгээр хөтлөхөөр болж байна. Тийм учраас монгол бичгээр унших биш хүн бүр бичдэг чадварт суралцах ёстой. Энэ монгол бичгийн төлөөх томоохон ажил.

 

-Ярилцсанд баярлалаа.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
dsn:
ene arai l helmegduulj bndaa ,huuhduud unuudur MGL helee guitsed surch chadahgui ,yagaad gevel turiin tomchuud ta nar uursduu mgl.oo medehee bolij bn ,naad zah n yrij bgaa bolood alban yosnii hellegt mgl helnii sand bhgui ug ih ordog bolson ene heregleed bgaa gadaad ugnuudiig huuhed baitugai tomchuud uursduu mgl.r orchuulj helj medehgui l bn shuudee! teheer huuhduud yaj mgl heliig tugs surch shalguulah yum be? ymarch bsn alban yosnii helendee gadaad baahan ug havchuulj sairhaj soliordgoo l bolichih Albnii helleg ugs jinhene mhl.roo bh yostoi!!! tegj bj huuhduudee shalgaarai! Baatar bil uu ? saidaa ! Bid tomchuud uursduu mgl.oo medehee baisan bn ,iim bj huuhed hoich ue ee ingej goichiloh erh bhgui shuu!!!
2019-05-08
Иргэн:
Залуучууд шинэ монгол бичгээрээ алдаагүй сайхан бичдэг байх ёстой. Ажилд орох өргөдлөө тодорхой сайхан бичдэг, албан бичиг төлөвлөх, ажил хэргээ хөтлөхдөө зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаа мадаггүй хэрэглэдэг байх ёстой. Хуучин монгол бичгийг заавал сур гэж муйхарлах нь ямар ч хэрэггүй стресс нэмсэн зүйл шүү дээ өнөө цагт. Дэлхий хаашаа явж байгааг хар л даа. Англи хэл рүү л явж байна шүү дээ.
2019-05-08
Ард:
Одоо монголчууд бүх бичгээ тэр өвөр монголчууд шиг болгочооч орос ч байхгүй англилчгүй амар идүүр гэхииг. Илгүрэээ гээдл мэдрэлтээд явжэээ
2019-05-08
Иргэн:
Хамгийн түрүүнд хийх ажил бол чанаргүй олон хувийн их, дээд сургуулийн статусыг өөрчилж, коллеж болго. Сургалт сайтай 6-8 их дээд сургууль байхад хангалттай. УИХ-н гишүүд хувийн их дээд сургуулиудыг лоббидохоо болих хэрэгтэй. Социализмын үед дээд сургуульд үнэхээр сурлага сайтай хүүхдүүд л ордог байсан. Одоо бол сурлага муу, IQ муу, эх хэлээрээ ч зөв бичиж чадахгүй хүүхдүүд хаа сайгүй байгаа их, дээд сургуулиудад орж байна. Их дээд сургуулиуд нь ч ерөөсөө мөнгө олох л гол зорилго, хичнээн сурлага муу ч байсан элсүүлээд л авчихдаг ийм гаж тогтолцоотой болчихож. Төр засаг энийг анхаарах ёстой
2019-05-08
Irgen:
Delhii niitiin handlaga latin usegruu shiljij bhad manaih zaaval mongol bichgee sergeene gedeg yamar uchirtai yum. Gantshan uvu mongoltoigoo haritsah gd bga yum u haashaa yum. Ternii orond latin usegruu shiljgeed, angli helee sain zaaval taarna.
2019-05-08
ganaa:
shalgaltand unasan bol ajilchin angi bolood hudulmuriin ur shimiig hurteed tsalin mungutei zolgood amidar l daa
2019-05-08