ТЦА-ны алба хаагчид англи хэлний ярианы сургалтад хамрагдаж байна
2019-05-08

 

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдад англи хэлний мэдлэг олгох зорилгоор “Англи хэл-30 хором” аяныг энэ жилийн хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Энэ аянаар алба хаагчид англи хэлний өдөр тутмын болон албаны үйл ажиллагаатай холбоотой үг, өгүүлбэрийг бие даан суралцахаас гадна бусад гадаад хэлний сургалт, төрийн бус байгууллагуудтай хамтран олон төрлийн сургалт, хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна.

 

 

Үүний нэг сургалт нь “Centurions” буюу Цэрэг, цагдаагийн нөхөрлөл олон улсын байгууллага, Тээврийн цагдаагийн албаны хамтын ажиллагааны хүрээнд тус албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдын англи хэлний ярианы түвшинг нэмэгдүүлж харилцааны чадварыг хөгжүүлэх зорилгоор  АНУ-ын Стэнфорд их сургуулийн багш нар 14 хоногийн хугацаанд өдөр бүр явуулж байгаа юм.

 

 

Энэхүү сургалт нь дотроо анхан шатны болон дунд, гүнзгийрүүлсэн гэсэн хоёр ангилалтай ба нийт 40 алба хаагч хамрагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ihenh alba haagch nar n 8 dugaar angiin medleggui sh dee ichij uhmeer Erdenetiin zamiin tsagdaa nar amnaas n umhii hanhlaad.hums garaa ch ugaahgui haritsaani soyolgui buduun guzeetei ih zantai ichmeer damshignuud daa
2019-05-08
Хүний нөөц:
Алба хаагчид англи хэл сурах гэж энд орсон юмуу ажил хийх гэж ажилд орсон юмуу.Спортын элдэв тэмцээн гээд хэдэн 7 хоног ажил хийхгүй.,хэл сурна гээд мөн л хэдэн сараар ажил хийхгүй.Энэ хэлийг чинь оюуган байхдаа сурчихсан байх ёсгойшдээ.
2019-05-08
Хүний нөөц:
Алба хаагчид англи хэл сурах гэж энд орсон юмуу ажил хийх гэж ажилд орсон юмуу.Спортын элдэв тэмцээн гээд хэдэн 7 хоног ажил хийхгүй.,хэл сурна гээд мөн л хэдэн сараар ажил хийхгүй.Энэ хэлийг чинь оюуган байхдаа сурчихсан байх ёсгойшдээ.
2019-05-08