Эрх баригчдынхаа тэвчээрийг шалгасан Казах залууг баривчилжээ
2019-05-08

Казахстаны эрх баригчдын тэвчээрийг шалгах зорилготойгоор нийтийн эзэмшлийн талбайд хоосон цаас барин зогссон Аслан Сагутдинов гэх 24 настай залууг цагдаагийнхан баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Залуу Орал хотын "Абайн" төв талбайн яг голд ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр Хотын захиргааны зүг харж зогссон байна. 

 

Тэрбээр "Би зүгээр л тэдний тэвчээрийг шалгахыг хүсч байна. Тэд бидний тэвчээрийг хангалттай шалгасан. Эрх баригчид сөрөг хүчний дуу хоолойг ямархуу хугацаанд нухчин дардаг болохыг биеэрээ мэдрэхийг хүслээ. Төрийн хатуу дэглэм энэ улсад хэрэггүй. Казакстан бол ардчилсан улс. Хойд Солонгос шиг болохгүйн тул энэ алхмыг хийхийг хүссэн" гэж хэлэв. 

 

Уг үйл явдлаас хэдхэн минутын дараа эргүүлийн цагдаагийнхан залууг баривчилж, гартаа барьсан цагаан цаасыг нь хураан авчээ.

 

Цагдаагийнхан ямар шалтгаанаар залууг баривчилж буй шалтгаанаа "Дараа учрыг нь олно. Нэмэлт тайлбар хийхгүй" гэж мэдэгджээ. 

 

Казахстаныг олон жил удирдсан Нурсултан Назарбаев өнгөрөгч сард өөрийн хүсэлтээр албан тушаалаа огцорч буйгаа ард түмэндээ мэдэгдсэн билээ.

 

Засгийн газар Ерөнхийлөгчийнхөө улс орондоо хийсэн гавъяаг нь үнэлэн, нийслэл хотын нэрийг Нур-султан болгож өөрчлөх шийдвэр гаргасан нь иргэдийг хоёр хуваахад хүргэжээ. 

 

Иргэд нийслэл хотын нэрийг өөрчлөхийг анхандаа эсэргүүцэж байсан ч сүүлдээ ард түмнийхээ дууг сонсохгүй байгаа эрх баригчдаа эсэргүүцэн, тэмцэх болсон юм. Мөн ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга, нээлттэй явуулахыг шаардсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
D:
NAZARBA DAVARTSAN HUJAA OROSUUDAAR TEJEELGEED BUUR SURTSAN ERHIIN TENEG
2019-05-08