Тайгер Вудс "Эрх чөлөөний одон"-гоор шагнууллаа
2019-05-08

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа хамгийн нэр хүндтэй шагнал болох "Эрх чөлөөний одон медаль"-ийг гольфийн нэрт тамирчин Тайгер Вудст гардуулан өгсөн талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Цагаан ордны өмнөх талбайд болсон арга хэмжээний дараа Ерөнхийлөгч Трамп хэвлэлийнхэнд "Тайгер Вудс бол Америк гэлтгүй энэ гаригийн хамгийн шилдэг тамирчин" гэсэн бол Т.Вудс "Үнэхээр их баярлаж байна. Спортын салбартаа эргэн ирэх миний хувьд нэр төрийн хэрэг байлаа" гэж хэлжээ 

 

 

Өдгөө 43 настай Тайгер Вудс Мастерсийн тав дахь цомоо хүртэж, 11 жил үргэжилсэн хар цувралаа дуусгасан юм. Тэрбээр энэ хугацаанд спортын томоохон тэмцээнд түрүүлээгүй байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
usa:
bailgui yahoo dee, baigaa bolood l avch bna. gehdee manaihan shig hun bolgon avahgui ee ontsgoi
2019-05-08
zochin:
Mongoloos uur gazar odon medal baidag yum uu. Ene hudlaa baihaa. amerkad odon medal gej baihgui. Ene muu setguulch hudlaa medee bicsen baina.
2019-05-08
usa:
bailgui yahoo dee, baigaa bolood l avch bna. gehdee manaihan shig hun bolgon avahgui ee ontsgoi