Гэр бүлийн хуулинд өөрчлөлт оруулж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ
2019-05-08

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ.

 

Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажилласан юм.

 

 

Тэгвэл өнөөдөр (2019.05.08) УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 

 

Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

 

 

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлыг энэ удаагийн хэлэлцүүлгээр хөндөх юм.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа тул эцэг эхчүүдийн эх шаардлагатай байна” гээд УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар болсноо дуулгав.

 

 

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Чангарах тусам хүүхэдтэй болохыг тээршааж Япон зэрэг улсын араас хүн ам нь буурч эхэлнэ. Тэр орон зайг Хятадууд эзэлнэ
2019-06-29
enkhtor:
zov
2019-05-11
zov
2019-05-11
enkhtor:
mash zov vr hvvhed torvvlcheed yamarch vvreg hariutslga hvleedgvi hayaad yavdag hvn olon bn. ger bvl salaltaas hvvhed ih hohirch bna.salsan uluudiig mash ih tom torguil noogduulah heregtei. eh n hvrtei hayj bna. ger bvltei bj oor ymnuudttai daljigndag hvvhnvvdiig erchvvdiig mon arga hemjee avh heregtei vr hvvhdiinhee toloo vvregteig n uhamsaluulah n zov.
2019-05-11
chalchaal bhin bas yule batlah boldoo
2019-05-10
Гэр бүл судлаач:
Олон хууль энэ тэр гэхээс илүү хэдиййнээ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд онцгой анхаар гэж хэлмээр байна.. нэг хууль санаачлахад өчнөөн мөнгө хөрөнгө зардаг, тэрийгээ наад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн нөхөн сэргээлт ялангуяа СЭТГЭЛ ЗҮЙН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД зарцуулах хэрэгтэй. Нөхөн сэргээгдэх үйлчилгээ аваагүй хүүхэд том болоод хүчирхийлэгч болох магадлал маш өндөр хувьтай байдаг.
2019-05-09
Ууганцэцэг:
Гэр бүлийн тухай хуулийг хурдан хэлэлцэн баталж анхан шатны нэгж сум баг бүрт нийгмийн ажилтантай болох мөн төсөв санхүүгээр дэмжих гэр бүлийн боловсролыг албан бус боловсроын хөтөлбөрт заавал суулгаж өгч эцэг эхчүүдийг хамруулах халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж шиг гэр бүлийн үйлчилгээ хүүхэд хамгааллын цогц үйлчилгээгбий болгох хэрэгтэй бна даа.
2019-05-09
enkhtor:
zov
zov