Х.Болорчулууныг байнгын хорооны даргад сонгохыг дэмжив
2019-05-08

 

 

Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хуулиараа байнгын хорооны дарга нэг жилийн хугацаатай аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Л.Элдэв-Очир даргын хувьд чөлөөлөх хүсэлтээ өөрөө гаргасан. Тиймээс  УИХ дахь МАН-ын бүлгээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Х.Болорчулууны нэрийг дэвшүүлж байна. Мэргэжлийн, туршлагатай гэдгийг харгалзан үзэж нэр дэвшүүлж байгаа гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Байгаль орчин өнөөдөр маш хэцүү болсон. Манай сумын бүх нутгийг хайгуулын лиценз олгосон. Нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалж, хууль хэрэгжүүлэхэд ямар байр суурьтай байна. Ноён уулыг яаж хамгаалах вэ?

 

Нэр дэвшигч Х.Болорчулуун:

 

-Байгаль орчноо хамгаалах нь монгол хүний эрхэм үүрэг. Орон нутагт хаа сайгүй ашигт малтмал руу орсон байдаг. Энэ нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг. Ард иргэд хууль бусаар байгалийн баялаг олборлосон этгээдүүдтэй тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Хуулийн байгууллагууд өөрчлөгдөж байна. Цаашдаа хуулийн дагуу асуудал шийддэг болох байх. Ноён уул хуулиараа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Бид өмнө нь Оюутолгой, "ЖДҮ"--ийн асуудалд хамтарч, шалгаж ажиллаж байсан. Одоо даргаар сонгогдоод өмнөх шигээ хамтарч ажиллаж чадах уу?

 

-Тэрбишдагва гишүүн ЖДҮ-ийн дэд хорооны дарга болох гэж байна. Өөрөө ч ЖДҮ-тэй хамааралтай. ЖДҮ-т төслөө бичиж зээл авахаар хандахад нөлөөлсөн зүйл байхгүй. Оюутолгойн асуудлаар би өөрийн байр суурин дээрээ хатуу байдаг. Би өөрийн дүгнэлтээ бичиж танд өгсөн. Хамгийн гол нь Оюутолгойн ажлын хэсэг хариуцлагатай хуралдаж, ажлын хэсгийн дүгнэлтээ гаргах ёстой. Надад "Оюутолгой"-той ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин танд хамааралтай юм биш биз гэж хариулмаар байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Асуултыг асуултаар авлаа. Би "Оюутолгой"-н асуудлаар Х.Болорчулууныг УИХ-ын гишүүний сураг ч байгаагүй байхад хянаж байсан. Оюутолгой бол Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой асуудал. Бид энэ асуудлаар 9 удаа хурал зарлахад хоёр удаа ирсэн. Гаргасан саналыг нь тайлбарт нь тусгаж өгсөн. Үүнээс илүү яах вэ? Гэтэл Х.Болорчулуун дундаас нь жижиг сэдэв аваад попордог юм билээ. Би Х.Болорчулууныг байнгын хороог удирдаж чадна гэдэгт итгэхгүй байна. Энэ ажлаа сайн хийгээрэй. Чи сайхан ярьдаг.  УИХ-ын гишүүний гарт өгсөн материалыг "Оюутолгой"-н талд өгснийг шалгах хэрэгтэй. 

 

Ийнхүү Байгаль орчин, хүнс, хөдөө аж  ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулууныг сонгохыг дэмжив. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ЖДҮЧИН ГИШҮҮД ДАРГА БОЛДОГ БОЛЖЭЭ.АРД ТҮМНИЙГ ҮНЭН ДОРОМЖЛОХ ЮМ ДАА.ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ЗОХИХ ЯЛАА ЭДЛЭХ Л БОЛНО ДОО.
2019-05-09
Иргэн:
Үнэн онигоо юмаа?! Инээдтэй, бас эмгэнэлтэй?!
2019-05-08
Kkkkk:
МАРЗАН ЮМАА. НААДАХ ЧИНЬ ХААХҮЯАМ ДЭЭР ЯГ ӨӨРИЙНХӨӨ КОМПАНИД Л ЖДҮ ЗЭЭЛ АВНА ГЭЭД ЧИЧРЭЭД АВСАН ГАР Ш ДЭЭ. ДАРХАНЫ ГИШҮҮН Б.ЖАВХЛАН, БАТЗАНДАН НАР БОЛ 10-15% ЗУУЧЛАЛ АВЧ ЗЭЭЛ ГАРГУУЛЖ БАЙСАН. ЭНЭ НӨХӨР Ж.ЭНХБАЯР НАР БОЛ ӨӨРСНӨӨ Л АВНА ГЭЖ ЧИЧИРСЭН 2 Ш ДЭЭ
2019-05-08
zochin:
demjihgui bn ждү-чинг
2019-05-08