Рамадан сартай зэрэгцэн Пакистанд халдлага гарлаа
2019-05-08

Пакистаны Лахор хотын Суфи шашны "Дата Дурбар" сүмд террорист халдлага болсон талаар "ВВС" агентлаг мэдээллээ. Тус сүмийн өмнөх талбайд дэлбэрэлт болж, таван хүн амиа алдаж, олон хүн бэртсэн гэж албаныхан уламжлав. 

 

 

Цагдаагийнхан халдлага болоод буй сүмийн ойролцоох бүс нутгуудад хөл хорио тогтоожээ. Халдлагын ард ямар террорист бүлэглэл байгаа нь нууц хэвээр байна. 

 

Исламын шашинтнуудын ариун баяр гэгддэг Рамадан сар өдгөө гурав дахь өдрөө үргэлжиж буй юм.  Дэлхий дахинаа тархсан олон сая сунни, шийтийн шашинтнууд олноороо Пакистанд ирж, мөргөл үйлддэг уламжлалтай. Пакистан дахь томоохон сүмүүд мөргөлчдөөр дүүрсэн энэ үед халдлага гарах өндөр эрсдэлтэй юм. 

 

2010 онд "Дата Дурбар" сүм террористуудын дайралтад өртөж, 42 хүн амиа алджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин