Энэ сард газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тунадас орно
2019-05-08

 

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. 

 

1981-2010 оны дундаж буюу олон жилийн дунджаар тавдугаар сард агаарын  температурын  дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг. Хур тунадас нь Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20-30 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 4-10 мм, бусад нутгаар 10-20 мм хүртэл хур тунадас ордог байна.

 

2019 оны 5 дугаар сард агаарын температур нь говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нь газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага зэргийн ахиу, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Shuud.mn
Сонин хачин