Японы ханхүүг хөнөөхөөр төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрчээ
2019-05-08

Японы угсаа залгамжлагч ханхүү Хисахитогийн амь насанд заналхийлсэн хэрэг өнгөрөгч сарын 27-нд гарсан билээ.

 

 

Өдгөө 12 настай ханхүүгийн сурдаг сургуулийн ширээнээс галт тогооны зориулалттай хоёр хутга олдсон юм. Тухайн үед ханхүү ангидаа байгаагүй, гэр бүлийнхээ хамтаар Токио хотын цэцэрлэгт байжээ.  Цагдаагийнхан уг хэргээс нэг долоо хоногийн дараа  ханхүүг заналхийлсэн тодорхой ажил эрхэлдэггүй, 57 настай Каору Хасшава гэгчийг баривчилсан юм.

 

Каору Хасшава ханхүүгийн ширээнд хутга нууж, сүрдүүлэх бус  амь насыг нь хөнөөхөөр төлөвлөж байсан гэдгээ мэдүүлгийнхээ үеэр хүлээн зөвшөөрчээ. 

 

Олныг цочирдуулаад буй Каору Хасшава "Би сайтар төлөвлөгөө боловсруулж, Токио хотноо ирсэн. Дараа нь сургууль руу орж, түүний ангийг олсон. Гэхдээ тэр өдөр ангид хэн ч байгаагүй" гэж хэлжээ. 

 

Түүнд ямар ял оноох нь тодорхойгүй байгаа ч тэрбээр баригдсаныхаа дараа яг л сэтгэцийн өвчтөн шиг аашлах болсон талаар эх сурвалжууд өгүүлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин